~ 4 ~

102 18 5
                                    


Чамд хайртай болохоор...

Би энэ үгийг сонсонгуутаа Шону руу хэр удаан ширтсэнээ мэдэхгүй ч энэ үгнүүд үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Миний зүрх хүчтэй цохилон, гэдсэн дотор минь эрвээхийнүүд эргэлдэж байгаа юм шиг л санагдсан. Үүнийг догдлол гэдэг байх нээ. Гуравхан энэ үгэнд хэр их сэтгэл, хэр их зориг шаардсаныг би бодон сууна...

Хурдтайгаар цохилох зүрхээ даран, газар ширтэн сууж байтал Шонугийн хоолой намайг сэрээнэ.

Шону: Кихёнаа, чи намайг хачин гэж бодож байж магадгүй. Гэхдээ би эрэгтэй хүн сонирхдоггүй. Зөвхөн чамайг л хайрладаг. Би уг нь чамд сэтгэлээ илчилнэ гэж бодож байгаагүй. Чамайг намайг гажиг, хачин гэж бодож надаас холдох байх гэж бодсон. Илчилсэн ч энэнээс илүү их догдлолтойгоор илчлэнэ гэж боддог байсан юм. Гэхдээ одоо надаас зайгаа барьсан ч болно оо гэж хэлэх нь миний зүрхийг ахин л галзуурах нь уу гэлтэй хурдан цохилуулна.

-Би чамайг хачин гэж бодоогүй бас чамаас зайгаа барихгүй ч яг одоо хариултаа өгч чадахгүй нь. Үнэндээ би өөрийгөө ч сайн мэдэхгүй байна. Ямархуу хүмүүс сонирхдогоо, иймэрхүү үед яах ёстой гэдгээ би өөрөө ч ойлгохгүй байна. Тиймээс надад хугацаа өгнө биз дээ гэж төв царайлснаа инээн хэлэхэд Шону  гайхсан харцаар харж байснаа өөдөөс минь өхөөрдмөөр инээн толгой дохино.

Тэд ийнхүү ярилцсаар зам салан гэр гэртээ харьцгаасан ч тэдний энэ яриаг хэн нэгэн сонсож байлаа...

Кихён гэртээ ирэнгүүтээ өрөөндөө ороод орон дээрээ тэрийн хэвтлээ. Улаан хацраа барин өнөөдөр юу болсныг бодон хэвтэнэ. " Чамд хайртай болохоор" энэ үг түүний чихэнд дахин дахин сонсогдож, зүрхний цохилтыг нь хурдлуулна.

-Бурхан минь, хэн нэгэн надад сэтгэлээ илчиллээ. Үнэхээр итгэмээргүй юм. Илүү их догдлолтойгоор гэнээ? Энэнээс илүү яаж догдлуулах гээд байгаа юм бэ?

Кихён ув улаан хацраа барисаар ганцаар ийн ярина.

Шонугийн талаас

Тэрээр гэртээ харих замд түүний нүүрэнд хэнээс ч нуулгүйгээр томоос том инээмсэглэл тодорно.  Өөрийн мэдэлгүй инээх тэр мөн л адил өдрийн болсон явдлыг бодно. Кихён гарнаас нь барьсан, сэтгэлээ илчлэхэд түүний улайсан нүүр гэх зэргийг бодон өхөөрдөнө.

-Би сэтгэлээ илчилчихлээ. Би үнэхээр үүнийг хийчихлээ гэж орилон, жаргалтай байгаадаа дэвхцэж үсэрсээр гэртээ харьлаа.

Миний талаас

Долоон хоног өнгөрсөн ч Шону бид хоёр нилээн дотносож байлаа. Өмнө нь зүгээр л мэнд мэдэх төдий танилууд шиг байдаг байсан бол одоо бол илүү найзууд шиг болж байгаа. Шону, Жүхон, Минхёг тэр хэд Хёнвон, Чангкюн бид гуравтай нийлдэг болсон. Бид ихэвчлэн хичээлийн дараа уулздаг ч завсарлагаанаар тэд үргэлж ирдэг юм.

Хичээл тарж нөгөө хэдтэй уулзах гэтэл ангийн дарга Вону намайг зогсоон

Вону: Зөвлөлийн даргаа миний бодлоор энэ үйл ажиллагааг энэ байдлаар зохион байгуулсан нь дээр байх гэж бодож байна гээд цаас харуулан гараараа заан хэлнэ. Түүний энэ гэнэтийн зөвлөгөө намайг гайхшруулав. Ангийн даргынхаа ажил, хичээлээс өөр зүйл хийдэггүй тэрээр ингэж хэлэхэд би хэлэх үггүй болон түүнийг л хоосон ширтэнэ. Тэрний хэлэхийг сонсоод үзвэл үнэхээр үр дүнд хүргэхээр санаа байна шүү.

-Тийм ээ, чиний хэлсэн нь илүү дээр юм байна. Гэхдээ чи яагаад гэнэт иймэрхүү зүйлд анхаараад байгаа юм гэхэд

Вону: Янзын шалтгаан байхгүй ээ. Зүгээр л сонирхолтой санагдсан юм. За за би тэгвэл явъя даа, зөвлөлийн дарга аа гэж хэлэн бөхийгөөд явлаа.

"Хөөх зарчимч юм гээч... Сонирхолтой санагдсан юм гэнээ. Гайхалтай санаа хэлчихээд... Өөрөө зөвлөлийн гишүүн ч болж болохоор байхад.."

------------------

Эрт оруулъя гэж бодсоор байгаад удаачихлаа. Wanted MV-ээ үзсэн биз дээ. Манай хэд үнэхээр cool харагдаж байна лээ. За тэгээд цаг гаргаж өгүүлэгийг минь уншсанд баярлалаа💛❤

<Love me, Okay?>Where stories live. Discover now