Ширээ тойрон өглөөний цайгаа уух долоон залуус урьдын адил хөгжилтэй сууцгаана. Гэтэл нэг нь орилон босч ирэв.Жүхон: ЯА!! Миний хайрт сэрүүлгийг хэн устгасан? Яаж устгаж чадаж байнаа? Тэр муу сэрүүлэг ямар гай болсон юм, айн?
Минхёг: Хөөе хөөе жоохон аяар. Би устгасан юм. Чи түрүүн утсаа нээлттэй орхичихсон байхаар нь ердөө боломжийг ашигласан нь тэр. Тэглээч тэр нэг юмыгаа яаж сэрүүлгэнийхээ дуу болгож чаддаг байна аа. *мөрөө хавчих*
Жүхон: Юуу? Та байсан юм уу? Яасан дураараа янзага вэ, та одоо?
Минхёг: Хаа?! Сүртэй юм! Ганц сэрүүлэг устгахад маяглаад хүнийг янзага манзага ч гэх шиг.
Жүхон: Хнн яадаг тэнэг янзага вэ? Устгаж болохгүй гэж хэлээд байхад чинь... Өхх нээрээ Шонуд төрсөн өдрийг нь сануулсан хүн хатуу шийтгэлтэй гээд байлуу? Тэр сануулсан нь хэн билээ? За байз бодъё бодъё...хмм.. Нэр нь М үсгээр эхлээд байлуу яалаа? гэж Жүхонийг дээшээ харан жуумалзахад бүгд санааг нь ойлгосон бололтой Минхёг руу харан инээмсэглэнэ.
Жүхон: Хэн билээ, манайхаан? Толгойд нэг янзага орж ирээд байх юм.
Хёнвон: Надад бол аягүй далдгар янзага төсөөлөгдөөд байна.
Чангкюн: Эхэхэхэ миний толгойд бол шаал царай муутай янзага л байна.
Минхёг: ХӨӨЕ!! Би далдгар байж болно гэхдээ би чамаас л царайлаг шүү. Чимээгүй сонсоод байсан чинь юу вэ харин!! Тэр хатуу шийтгэлийг чинь хийхэд л болно биз дээ. Зүгээр л хийчих юмыг царай муутай янзага ч гэх шиг.
Минхёг босоод ийн чанга хэлэхэд нөгөөдүүл нь пир хийтэл инээлдээд явчихав.
-За тэгвэл жижигхэн цаасан дээр хүн бүр нэг шийтгэлийн санаа бичээд хуйлаад будаанд хийж шигшээд гарч ирсэн шийтгэлийг нь өгчихье.
Хёнвон: Ээе, хүүхдэд нэр сонгож байгаа биш будаанд шигшээд байхдаа яахав дээ.
Шону: Гоё л санаа байгаа биз дээ. Өөрөө ямар ч санаагүй байж хүүхэд рүү дайраад байх юм.
Вону: Чи өөрөө яагаад Хёнвон руу дайраад байгаа юм. Яасан? Кихён та хоёр үерхээд байгаа юм уу? Дандаа Кихёнийг өмөөрч, Хёнвон руу дайраад байж.
Чангкюн: За өнөөх гурвал, дөрвөл нь эхэллээ дээ.
Шону: Чи өөрө-
-Шону бид хоёр үерхэж байгаа!! Тэгээд юу гэж?! Шону өөрийх нь найз залуу болох намайг л хамгаалж байна. Та хоёр өөрсдөө харин үерхээд байгаа юм уу? Вону чи үргэлж Хёнвоныг өмөөрөөд, дагаад байдаг биз дээ!
Кихёнийг ийн хэлэхэд бүгд түүн рүү мэл гайхацгаан харна. Шону Кихён хоёр үерхэж байгаад уу эсвэл Кихёний гаргасан зоригтой занд уу гэдгийг хэн ч таамаглаж чадахгүй.
-----------------
🙏🏻🙆🏻♀️❤🍒
YOU ARE READING
<Love me, Okay?>
عاطفيةГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB