~ 11 ~

77 13 20
                                        


Минхёг: За өнөөдөр Шонугийн төрсөн өдрийн төлөвлөгөөг ярилцана. Бас түүнд хэрхэн гэнэтийн бэлэг барих тухай санал гаргацгаана. Гэхдээ би аль хэдийнээ дотроо төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгэхээ-

Шону: Гэхдээ та нар надад зориулсан гэнэтийн бэлэг барих талаар ярьж байхад би энд яг юу хийгээд байгаа билээ?

Минхёг: Сайхан асуулт байна, найз минь. Чи зүгээр сонсоогүй царайлж болно. Эсвэл сонсон царайлж ч болно шүү. Кхм *хоолойгоо засан* за тэгэхээр бид энэ үйл ажиллагааг "Шонугийн төрсөн өдрөөр зад авагчид" гэж нэрлэсэн. Энэ ажиллагаа 2 өдөр, 1 шөнийн турш Шонугийн гэрт явагдах тул бид жинхэнэ наргина гэсэн үг. Эхний өдрө-

Жүхон: *хацраа хонхойлгон инээн* Эхний өдрөө бид хамтдаа гоё хоол идээд, кино үзээд, бялуугаа иднэ. Харин дараагийн өдөр нь гарч тоглох болно.

Хёнвон: Ээе хэтэрхий хүүхдээрээ байна ш дээ. Бид ямар 10 насны төрсөн өдөр тэмдэглэж байгаа биш дээ.

Вону: Жүхонаа сайхан санаа байгаа ч арай л хүүхдээрээ байна.

Чангкюн: Тийшд!! Нэртэйгээр нь парк оръё эдр гээч.

Жүхон: Өмнө бүгдээрээ ороо биздээ!! Дуртай нь аргагүй явчаад энэ муу чинь!

Минхёг: ХӨӨЕ ХӨӨЕ!! Миний үгийг таслаж болов уу? Хүн юм ярих гээд байхад юун тоглоом парк. Бид тэгэхээр өдөр нь хийгээд байх зүйл байхгүй учраас орой л бүх зүйл эхлэх болно. Шууд бялуугаа бариал, дуугаа дуулаал, хүслээ шивнээл эхлэнэ. Үүнээс цааш бидний наргилтад төгсгөл үгүй. Дуу тавьж чангалаад Шону, Вону хоёр шалыг доргионо.

Чангкюн: Тэгээд пиво уугаал.

Минхёг: Дараа нь энэ хоёрыг ядраагаад үхтэл нь дэрээр байлдана.

Чангкюн: Тэгчээд пиво уугаал.

Минхёг: Хёнвоныг бас онилж болно. Ганц цохилтод хийсээд яваад өгнө. Кихёныг бас сайн цохих хэрэгтэй. Илүү сонирхолтой. Кихёныг уурлуулж өдөхөөр сэтгэл хангалуун байдаг юм.

Чангкюн: Дахиж пиво уугаал.

Минхёг: Чи одоо яасан ядаргаатай юм бэ? Пиво, пиво гээд хүний ярианы эрч сулруулаад байх юм. Тэглээч тиймэрхүү зүйл хэрэглэхгүй. Тийм ээ Кихён аа?

-Наадах чинь бас л нэг юм дуурайж байгаа юм аа. Гэсэн ч тийм зүйл хэрэглэхгүй шүү. Тэгээд бас яагаад Хёнвон бид хоёрыг онцлоод байгаан, айн?

Шону: Харин тийн. Кихёныг битгий цохиод өдөөд бай! *доошоо харан шивнэх* Би л ганцхан уурлахыг нь хармаар байна.

<Love me, Okay?>Where stories live. Discover now