Өчигдөр Жонвон намайг хүргэж өгөөд Сонхүн дэлгүүр лүү явсан.
Үнэндээ Жонвон намайг хүргэж өгнө гээгүй бол би Сонхүнтайгаа хамт сайхан явах байлаа шд.
Хөлдүү найзтай байх үнэн хэцүү цк цк цк.
Ангийн багш Сонүг дагуулан орж ирээд- Манай ангид шинээр шилжиж ирж байгаа сургач. Ким Сонү.
Сонү- Сайн байна уу? Тусалж дэмжиж байгаарай гээд бөхийтөл ангийн охидуудын хацар улайх нь тэр. Дунд нь манай муу Нана ч явж байх шиг.
Сонү хоосон суудал хайн алхаж байснаа хажууд ирээд- Сайн уу, Минжон аа?
Би- Сайн. Сайн уу?
Хажууд маань сууж байсан Нана руу хараад бас- Сайн уу? Гэтэл өнөөх маань чавга шиг улайгаад арай ядан- С-сайн уу? Гэж хэллээ.
Сонү- Найз чинь эгдүүтэй юм аа гэтэл Нана бүр уйлах нь ээ.
Би- Манай найз чиний улаан ногоон фэн. Тэгээд л ингэж их ичээд байгаа хэрэг.
Ширээн доогуур шургах нь холгүй байсан Нана яриаг минь сонссон бололтой. Нэг сайн чимхээд авлаа.
Сонү- Хөөх. Миний фэн гэсэн чинь догдолчихлоо. Цаашдаа ч гэсэн манай гишүүд болон намайг дэмжээрэй ^^.
// Нана ёстой хөөрхөн охин шүү хахаха.