17-р хэсэг

558 105 7
                                    

Өнөөдөр Сонхүн намайг болзоонд урьсан.

Би ч бөөн баяр. Жинсэн өмд хүрэмтэй нь хослуулж өмсөөд жижигхэн цүнхэд гар утсаа хийж үүрлээ. Бэлэн болчихоод Сонхүн рүү залгав.

Би- Байна уу, Сонхүн аа?

Сонхүн- Яана аа, Минжон аа?

Би- Яасан бэ? Ямар нэгэн юм болоо юу?

Сонхүн- Гэнэт цагийн хуваарьт өөрчлөлт гараад би зураг авалтанд орох болчихлоо.

Энийг нь сонсоод би жоохон сэтгэл дундуур- Зүгээр ээ. Дараа нь болзож болно шдээ. Чи санаа зоволтгүй зураг авалтандаа ор оо.

Сонхүн- Үгүй ээ. Яаж дээ. Чи манай студид хүрээд ирж чадах уу?

Би- Юу?

Сонхүн- Болзоо гэхэд арай өвөрмөц ч гэлээ надтай өнөөдөр студид болзооч?

Би- Б-болох юм уу?

Сонхүн- Манай зураг авалтын багийнхан их сайн хүмүүс байдаг болохоор хоёуланг нь бусад хүмүүст мэдэгдүүлэхгүй байж чадна аа.

Би- Г-гэхдээ л... Зүгээр гэж үү?

Сонхүн- Мэдээж шдээ. Чамд л зүгээр бол.

Сэтгэл санаа маань сэргээд- Би зүгээр ээ. Одоо очлоо гээд эгээтэй л орилоод хэлчихсэнгүй.

Strawberry MilkWhere stories live. Discover now