Галзуу юм шиг инээж байгаад багшид загнуулаад хичээлээсээ хөөгдсөн ч жаргалтай хэвээр.
Тэгээд орой нь утсанд зурвас ирээд нэг их юм бодолгүй хартал танихгүй дугаараас ирсэн байлаа. Би чинь шууд л манай Сонхүн гээд харсан. Үнэхээр л Сонхүн бичсэн байдаг юм.
Энэ үйл явдлыг бүр тэмдэглээд аваарай.
[Зурвас]
Сонхүн- Сайн уу? Сонхүн байна аа. Юу ч гэсэн уучлаарай. Утас маань эвдрээд янзлуулах завгүй явсаар байгаад өнөөдөр л засууллаа.
Сүү аваад баярлаж үхэх гэж байсан би чинь зурвас аваад бүр солиорч өгч байгаа юм чинь.
Энэ явдлаас хойш ер нь л ойр зуурын юм гээд өдөр бүр зурвасаар харьцдаг болсон.
Тэгэж байтал манай хэдийн debut дуу цацагдаад Нана бид хоёр хамт үзэж цус харвах аа шахдаг юм даа. Нана Сонүгаа харж нус нулимстайгаа холилдоод, би Сонхүнийгаа харж нус нулимстайгаа холилдоод, бид хоёр бас бусад гишүүдийгээ харж зүрхний хэмнэлээ алдагдуулаад.
Given Taken бол үнэхээр зүрхээр явуулангаа алдсан шүү.