Хэлсэн студид нь ирээд бага зэрэг сандарсан ч Сонхүнийг хараад арай л дээрдлээ.
Сонхүн намайг хараад хөөрхөн инээсэн ээ- Өө, миний гүзээлзгэнэтэй сүү.
М-миний гэнэ!? Сонхүн аа, зүрх сэтгэлээр минь битгий наадаач~
Би- Сайн уу?
Сонхүн- Өнөөдөр ёстой хөөрхөн болчихжээ.
Цус харвлаа шүү!!!
Би улайсан хацраа дараад- Хэхэ. Баярлалаа. Чи ч гэсэн өнөөдөр царайлаг харагдаж байна.
Сонхүн- Вуа, бүр иччихлээ. За болзоогоо эхэлцгээе гээд гарт минь гүзээлзгэнэтэй сүү атгууллаа.
Зураг авалтын өрөөнд орж ирээд Сонхүн зургаа даруулж би тэрийг нь харахаар сандал дээр суув.
Зураг авалтын үеэр Сонхүн үе үе над руу нүдээ ирмэж ухаан алдуулангаа шахсан байдаг юм.
Зүрх сэтгэл булгилуулсан зураг авалт дуусахтай зэрэгцэн өрөөний хаалга нээгдэн бусад гишүүд орж ирлээ.
Жонвон хамгийн түрүүнд намайг олж хараад- Юу вэ!? Та хоёр болзож байгаа юм уу?
Би мэдэгдэж болохгүй байх гэж бодоод- Наад ам аа! Юун балай юм аа яр-
Сонхүн яриаг минь тасалдуулан- Тийм ээ. Өнөөдөр бид хоёрын анхны болзоо.
Сонү- Вуаа! Гоё юм аа!
Жэйк- Юу вэ? Үерхлийн хорио дор хаяж дөрвөн жилийн дараа дуусна биздээ?
Жэй- Хэнд хамаатай юм. Бан захиралд мэдэгдэхгүй байхад л болно шд.
Ники- Бан захиралд мэдэгдэхгүй байж болох ч бусад хүмүүс яаж ийж байгаад л мэдчихнэ шдээ.
Хисын- Хэцүү л байх байх даа.
Сонхүн- Зүгээр ээ. Бид хоёр баригдахгүйгээр үерхэж чадна. Та хэд харин ам алдав аа!
Жонвон- Юу гэж дээ.
Сонхүн- За за. Бид хоёр одоо явлаа гээд гарахаар хаалга зүглэлээ.
Би бусад гишүүдэд баяртай гэж хэлчихээд Сонхүнийг даган гарав.
// Энэ хоёр маань их өвөрмөц байгаа биз? Хулгайн хэргээр танилцаад л хаха. Одоо студид болзоод л. Гэхдээ хамт байвал хаана ч байсан яахав дээ ♥️.