30-р хэсэг /төгсгөл/

806 119 20
                                    

Нана- Өө! Манай Сонни video call хийж байна.

Сонни? O.O Хосууд удаан хамт байгаад ирэхээрээ ийм нялуун болчихдог юм байх даа??

Сонү- Байна уу? Хүүе ээ, Минжон аа!! Юу байна аа! Хаана байж байгаад одоо ирж байгаа юм бэ? Чамаас  болоод Нана надад зөндөө их уураа гаргасан шд!

Сонү ярьж байх зуураа бүх гишүүдийг харууллаа. Мэдээж Сонхүнийг ч гэсэн.

Нана Сонү хоёр бие биетэйгээ баахан юм ярих ч надад огт хамаагүй байлаа. Учир нь дөрвөн жилийн турш харахыг маш их хүсч байсан хүн маань яг одоо над руу ширтэж байна!

Удаан хугацааны ширтэлцээнийг маань Сонү таслалаа.

Би- За за. Би харьлаа. Дараа тухтай уулзъя.

Нана- Баяртай. Дараа уулзъя.

Нанагаас салж явахдаа өчнөөн зүйлийг бодсон.

Дөрвөн жил арай хийн тэсчихээд ганц хараад л бууж өгч байгаа өөрийгөө зүхэхийн зэрэгцээ зөвтгөнө.

Мартсан гэж өөрийгөө хуурч байж. Үнэндээ би тэрнийг үгүйлсээр байсан юм байна.

Гэрийн бараа харагдахад хөл минь байрнаасаа хөлдөлгүй гацаж орхилоо.

Харахыг тэгтлээ их хүсч байсан тэрний минь өөгүй царай, тэврүүлэхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн дулаан цээж нь яг нүдний минь өмнө байтал яагаад очихгүй байгаа юм бол?

Магадгүй  ахиад тэрнийгээ шархлуулахаас айсан байх. Ахиад орхиж явах хэрэг гарахвий гэж түгшсэн байх.

Харин тэр минь огт эргэлзэлгүйгээр гүйн ирж хөлдөж орхисон намайг дулаан энгэртээ наан хайлууллаа.

Сонхүн- Зөндөө их санасан! Ахиад харахгүй байх вий гэж айсан!!

Би- У-уйлаад байгаа юм уу? Над шиг ийм тэнэг хүнийг юунд нь хайрладаг юм. Мартаад сайхан амьдрахгүй!

Сонхүн тэврэлтээ улам чангалаад- Энэ дэлхий дээр чамайг гүйцэх, чамайг орлох нэг ч хүн байхгүй. Тийм болохоор ахиад орхиж явахгүй шүү!

Би- Мангар гэдэг нь! Би чамайг гуйсан ч дэргэдээс чинь холдохгүй болохоор битгий уйл аа.

Сонхүн- Өөрийнхөө нулимсыг хянаж чадахгүй хэрнээ бусдыг уйлахыг хориглох чинь буруу шүү.

Би нулимсаа арчаад- Х-хэн уйлсан юм? Нүд рүү шороо орчихлоо.

Сонхүн урьдын өхөөрдөм инээмсэглэлээ гаргаад- Гүзээлзгэнэтэй сүү минь~ Ахиад надтай болзох уу?

Хариуд нь би чимээгүйхэн нулимсаа дуслуулсаар- Хэзээ ч салахгүйгээр үүрд хамтдаа байя!~

// Зиа зиа би угаасаа уянгалж чадахгүй юм байна 😂. Ямартай ч одоо ингээд энэ бичвэр маань жинхэнээсээ төгслөө. Энэ бүртэл шимтэн уншиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Сэтгэлд тань жоохон ч болов хүрсэн гэж найдаж байна ^^. Дараа дараагийн бичвэрүүдээр уулзацгаая~

Энэ хүртэл Viola байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 23, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Strawberry MilkWhere stories live. Discover now