Цэцэрлэгт хүрээлэнд дугуй унаж, зургаа ч даруулаад жаргалтай байсан юмсан. Ийм хурдан орой болчих нь гэж хэн мэдхэв.
Би- Сонхүн аа. Надад чамд хэлэх юм байна.
Сонхүн хацар дээр минь үнсээд- Юу юм? Хэл, хэл.
Би- Салцгаая.
Сонхүний харц ширүүсээд- Бан захирал чамд надаас сал гэж хэлээ юу?
Би- Үгүй ээ. Бан захирал ямар ч хамаагүй. Би та нарт садаа болмооргүй байна. Одоо больц-
Хахир хүйтэн үгсийг минь таслах Сонхүний дулаан тэврэлт.
Сонхүн- Үгүй ээ. Үгүй. Яасан ч үгүй.
Би Сонхүнаас холдоод- Хоёулаа дараа уулзахад бие биедээ хайртай хэвээрээ байвал тэр үед жинхнээсээ үерхэцгээе~ Баяртай, миний залуу гэж хэлэн эргэж хараад явлаа.
Сонхүн- Минжон аа!!!
Хичнээн хичээсэн ч гарах гээд байгаа нулимсыг тэвчиж болдоггүй юм байна лээ.
Яаж ч оролдсон инээхгүй гээд байгаа сэтгэлийг хүчилж чаддаггүй юм байна лээ.
Сургуулиасаа шилжээд, сошиал хаягуудаа ашиглахаа больсон ч хэн нэгнийг үгүйлнэ.
Дассан сэтгэл тийм хурдан сарничихдаггүй бололтой.
Зургаан сарын турш хэтэрхий жаргалтай байчихаж. Энэ бүхний эцэст биднийг салалт хүлээж байгааг ч мэдэх сөхөөгүй хөгжилдөж байсан байна.
// Бөөнөөрөө уйлцгаая!