Толгойд минь бодогдсон ганц газар нь МӨСӨН ТАЛБАЙ байв.
Хамаг хурдаараа гүйн очвол таамагласнаар минь Сонхүн талбай дээр гулгаж байлаа.
Би- Сонхүн аа! Сонхүн аа!
Хичнээн дуудсан ч сонсохгүй байсан болохоор өөрөө очихоор шийдэн талбай руу гарав. Арай хийн явж байгаад халтирч унахаа шахан амжиж хашлаганаас барьсан ч хуруугаа төмрөнд нь урж орхисон байлаа.
Би гэнэтийн өвдөлтөндөө цочирдон- Ёооё.
Сонхүн сандарсаар ирээд- Болгоомжтой байхгүй яасан юм бэ? Хүнд бэрчихсэн бол яах юм?
Би- Уучлаарай.
Сонхүн- Наад сандал дээрээ суугаад хүлээж бай. Би шархны лент аваад ирье.
Би- Зүгээр л нэг шалбархай шдээ. Явцгаая.
Сонхүн- Хүлээж бай гээд байхад. Би хурдан ирнэ ээ гээд гүйн одов.
Хэсэг хугацаа өнгөрхөд Сонхүний бараа харагдана.
Нэг гартаа шархны лент, нөгөө гартаа гүзээлзгэнэтэй сүү атган гүйх миний залуу.
Би- Уучлаарай, Сонхүн аа.
Сонхүн- Зүгээр ээ. Хүн бүрт л өнгөрсөн байдаг шүү дээ. Одоо харин явцгаая. Даарах нь байна.
// Хэтэрхий ухаалаг бядны Сонхүн >< ♡.