25-р хэсэг

488 99 13
                                    

Би хоолойгоо хүчлэн- Одоо зүгээр болохоор яв аа.

Сонхүн орны минь дэргэд ирж суугаад- Чамайг ханиад хүрчихсэн байхад би яаж явдаг юм!

Би- Одоо бэлтгэлтэй биздээ?

Сонхүн- Ганц өдөр бэлтгэлээ таслах бас зүгээр шд.

Би- Тэгвэл намайг унттал л байж байгаад яваарай.

Сонхүн- Айгаад байгаа юм уу?

Би- Анх удаа гэртээ ганцаараа хонох болохоор. Гэрийнхэн маань үргэлж цуг байсаар байгаад ганцаараа байж чаддаггүй болчихсон юм.

Сонхүн гарнаас минь атгаад- Зүгээр дээ. Одооноос би үргэлж чиний хажууд байна. Амлъя!

Би чигчий хуруугаа гаргаад- Амласан шүү!

Сонхүн ханиадыг маань хурдан идгэг гээд зөндөө их сүү халааж өгсөн. Гэхдээ өөрөө талыг нь уучихсан л даа хахаха.

Би- Нойр хүрэхгүй байна. Дуу дуулаад өгөөч~

Сонхүн- Манай гүзээлзгэнэтэй сүү яг жоохон хүүхэд шиг юм аа~ Эгдүүтэй гэдэг нь гээд бүүвэйн дуу аялаж эхэллээ.

Хоолойг нь 5 сарын турш өдөр шөнөгүй сонссон хэрнээ яагаад ийм үзэсгэлэнтэйг нь мэдээгүй юм бол?

Хачирхалтай юм. Өмнө нь анзаарч байгаагүй тийм сайхан хоолойгоор бүүвэйн дуу аялах түүнд зуу дахь удаагаа дурлаж орхилоо.

Strawberry MilkWhere stories live. Discover now