Би- Ээ, Жонвон аа~. Чи уулзъя гэж хэлээд Сонхүнийг дуудчих л даа.
Жонвон- Битгий мөрөөдөөд бай. Бид хэд бэлтгэл хийгээд завгүй байгаа. Сонхүн тэглээ ч одоо хичээлтэй байгаа байх.
Би- Миний сүүлчийн гуйлт болог~. Чамаас ахиж юу ч гуйхгүй ээ.
Урт удаан хугацааны турш ятгасны эцэст нэг юм Жонвон зөвшөөрлөө.
Сонхүний төгс царайг маск дарж чадахгүй ээ гэж. Хажуугаар нь зөрөх гэж байгаа юм болоод Сонхүнтай хөнгөхөөн мөргөлдчихлөө. Миний санаа гэж нээрэн муахахаха.
Би бөхийгөөд- Уучлаарай.
Сонхүн- Зүгээр ээ гээд явах гэж байснаа гэнэт л халааснаасаа юм хайгаад эхлэв.
Тэгснээ над руу хараад- Утсыг маань хараагүй биз?
Би- Ю-юу??
Сонхүн- Би яалт ч үгүй халаасандаа хийсэн юмсан.
Би- Н-намайг сэрдээд байгаа юм уу?
Сонхүн- Би өөрөөс чинь өөр хүнтэй таараагүй.
Би- Би аваагүй шдээ.
Сонхүн- Тэгвэл утас маань хөл ороод өөрөө явчихсан юм байхдаа?
Би- Ү-үнэхээр би аваагүй шүү.
Сонхүн- Гацаж байгааг чинь харвал миний зөв бололтой. Уг нь хулгай хиймээргүй л царайтай юм гээд чирж явсаар цагдаагийн хэлтсийн өмнө авч ирлээ.
Цагдаа- Ямар хэргээр яьж байгаа билээ?
Сонхүн- Энэ хүн утсыг маань хулгайлчихсан.
Би- Х-хүлээгээрэй! Би үнэхээр аваагүй гээд байхад.
Цагдаа- Сурагч аа, утсыг нь буцааж өгөөд асуудлыг хурдхан шийдье.
Сонхүн- Би яаралтай ажилтай болохоор одоо явах хэрэгтэй. Найзынхаа дугаарыг үлдээчихье. Утсыг маань авчихвал энэ дугаар луу залгаарай гээд намайг хаяад явчихдаг гэнэ ээ.
Ингээд би хэлс хэрэгт гүтгэгдэн цагдаагийн газарт ирсэн байдаг юм.
Хэдэн цаг гэм зэмгүй хөөрхөн охин хүйтэн торон дотор хоригдсон гээд бод доо ТТ. Эцэст нь цүнх, халаас гээд бүгдийг нь нэгжсэн ч утас нь олдоогүй. Тэгээд суллагдсан ч би гомдолтой байна!!!