14-р хэсэг

584 116 5
                                    

Яг унтах гэж байтал утсанд зурвас ирэв ээ. Би ч Сонхүнийг гэсэн найдлага тээсээр хартал зүгээр л нэг сурталчилгааны зурвас байдаг юм даа.

Гэсэн ч шантрахгүй ээ бас. Сонхүнийг зурвас бичнэ гээд үүр цайтал хүлээсэн байдаг юм. Гэвч Сонхүн зурвас бичээгүй.

Шөнөжингөө утсаа ширтэж суугаад нойргүй хоносон хүн ямар л олигтой байв гэж. Хагас унтаа байдалтай аймшгийн юм явсаар ангид орж ирлээ.

Тэгээд сургуулийн дэлгүүр лүү ороод Сонү, Жонвон хоёрыг харахаар Сонхүнийг ирж магадгүй гэж бодоод нэг хольцгүй энгийн сүү авчихсан байж байтал Сонү, Жонвон хоёр бэлтгэлтэй гээд хичээлдээ ирсэнгүй.

Уурандаа Сонхүнд авсан сүүгээ цайны цагаар өөрөө уучихсан. Яадаг юм хахаха.

Энэ байдлаар долоо хоног өнгөрсөн ч Сонхүнаас сураг байдаггүй ээ. Гол нь би дугаарыг нь мэдэхгүй.

Тэгсэн гэнэт тэдний debut хийх өдөр зарлагдаад Сонү, Жонвон хоёр хальт хальт хичээлдээ суугаад юм ярих ч завгүй. Ядаж байхад аймар ядарчихсан харагдаад.

Тэгээд байж байтал нэг өглөө Жонвон ширээн дээр маань гүзээлзгэнэтэй сүү тавьчихаад явав.

Би чинь тэгээд бөөн баяр. Манай Сонхүн намайг мартаагүй юм байна гээд хахаха.

Strawberry MilkWhere stories live. Discover now