Тэр өдрөөс хойш бүлцгэр нүдтэй угтсан 1459 хоног. Цаг, минут, секунд бүр түүнийгээ санагалзана. Гэхдээ одоо магадгүй мартах цаг нь ирсэн байх.
Их сургуулиа төгсөж, амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн.
Хэн нэгэнд садаа болохгүй. Хэн нэгнийг хойш нь татахгүйгээр шинэ хүн болж амьдарна.
Нана кафен хаалгаар орж ирэв үү, үгүй юу- Минжон аа!! Чи муу одоо хэдэн жил хэл сураггүй хүн хаяж явчихаад одоо гарч ирээд байхдаа яадаг юм!? Хаана байсан? хэмээн хашхирсаар гүйж ирлээ.
Би- Жонвон та хоёр сайн сууж байв уу?
Нана- Яаж сайн байдаг юм! Бид хоёр чамайг бараг нэг жил шахуу байж болох бүх л газраар хайсан! Солонгосын бүх нүх сүвийг цээжилтлээ явлаа!
Би- Уучлаарай гэхээс өөр хэлэх үг алга даа.
Нана- Жонвоны хамтлаг их амжилттай яваа. Харин би Сонүтай үерхээд дөрвөн жил болж байна.
Би- Ю-юу!? Дөрвөн жил ээ?
Нана- Бид хоёр арай хийн нууцаар үерхэж энэ дөрвөн жилийг өнгөрөөлөө.
Би- Уааа! Мундаг юм бэ!? Чамайг Сонүтай нийлнэ гэж мэдэж байсан ч бүр дөрвөн жил үерхэнэ гэж санасангүй шүү.
Нана- Тэр яахав! Чи муу хаана байж байгаад одоо ирж байгаа юм бэ, айн!?
Би- Японд сурч байсан юм.
Нана- Күэ ядаж ганц удаа холбоо барьчихад болно оо доо?
Би- Уучлаарай.
Нана- Би ч яахав. Жонвон чамд бүр аймар гомдчихсон байгаа. Өнөөдөр ирж уулзахгүй гэсэн.
Би хөнгөхөн инээд алдаад- Охин шиг гэдэг нь.
Нана- Сонхүн та хоёр яагаад гэнэт салчихсан юм? Сонхүнаас асуухаар юу ч хэлэхгүй байна лээ.
Би- Зүгээр л тийм юм болчихсон.
Нана- Чамайг явсанаас хойш Сонхүн хэд хоног хоолоо ч идэхгүй, өдөр шөнөгүй бэлтгэлээ хийгээд бүр турчихсан байсан. Бас Бан захиралтай маргалдаад бөөн юм болсон ч одоо гайгүй юм шиг байна лээ. Нэг их юм ярьдаггүй ч хоолоо сайн идэж, бусадтайгаа илүү их цагийг өнгөрөөж байгаа шүү.
Уучлаарай, Сонхүн аа.
// Сонхүн маань их зовжээ ТТ. Аа мөн энэхүү бичвэр маань ингээд дуусч байгаа шүү~ Хайрлаж уншсан та хэддээ баярлалаа^^
VIOLA