24-р хэсэг

503 104 33
                                    

Би- Өнөөдөр бидний зуу дахь өдөр. Санаж байгаа биздээ?

Сонхүн- Мэдээж!

Би- Хоёулаа өнөөдөр хаана болзох вэ? Хүний нүднээс далд газар...

Сонхүн- Мөсөн талбай!

Би- Нээрэн тийм. Бидэнд хамгийн дурсамжтай газар шүү дээ! Явцгаая.

Хэн нэгэнд баригдчихвий гэсэн айдастай болзох ч бас хэцүү шүү. Гэхдээ Сонхүнтай хамт л байвал юуг ч тэснэ!

Сонхүн хайрцагтай зүйл өгөөд- Энэ миний чамд өгч байгаа бэлэг. Зуу дахь өдрийн мэнд хүргэе!

Би ч гэсэн өөрийнхөө бэлдсэн бэлгийг гарт нь атгуулаад- Чамд ч гэсэн зуу дахь өдрийн мэнд хүргэе~

Сонхүний өгсөн хайрцаг дотроос зургийн цомог гарч ирлээ. Мэдээж дотор нь зөвхөн бид хоёрын хамтдаа авхуулсан зурагнууд байх аж.

Харин би тэрэнд хос цамц бэлэглэсэн. Нэг нь гүзээлзгэнтэй сүүний зурагтай, нөгөөх нь энгийн сүүний зурагтай.

Сонхүн- Манай гүзээлзгэнэтэй сүү ч их мэдрэмжтэй юм аа! Баярлалаа ♡.

Би- Харин ч чи илүү мэдрэмжтэй юм байна. Энэ хөөрхөн зургийн цомог хамаг хайр асгаруулчихлаа ♡.

Мөсөн талбай дээрх ахин нэг дурсамж. Хөгжилтэй байлаа~

Төсөөлөлдөө автан явж байгаад эвгүй гишгээд хөлөө бэртээчих нь тэр. Салгалсан хар хухай!

Би- Би зүгээр ээ гээд босох гэтэл ахиад л уначихдаг юм даа.

Сонхүн урд минь өвдөглөж суугаад- Үүрүүлчих. Чи угаасаа энэ байдлаараа алхаж чадахгүй нь.

Би ч дуртай нь аргагүй- Тэгвэл үүрүүлчихдэг юм уу? За за. Тэгье гээд үүрүүллээ.

Сонхүн байдгаараа ярвайж ирснээ- Өө бурхан минь гэж. Ямар хүнд юм бэ? гэдэг байгаа.

Би хариуд нь гомдоллонгуй- Чи л надад дандаа гүзээлзгэнэтэй сүү авч өгсөөр байгаад ийм хүнд болгочихсон шд! Чиний буруу шүү гэлээ.

Сонхүн инээгээд- Тоглсон юм аа. Чи өднөөс ч хөнгхөн байна. Би цаашдаа ч сайн гүзээлзгэнэтэй сүү өгөх хэрэгтэй юм байна даа.

Хамгийн гайхалтай зуу дахь өдөр. Хэзээ ч мартагдахааргүй.

// Дуусах дөхөөд л байна шүү~

Strawberry MilkWhere stories live. Discover now