Yang Jongwon

290 31 2
                                    

Сургуулиа тараад гэрлүүгээ явах замд их л олон юм бодно.Яаж сургуулаа төгснөө гээд л хаха.Хэрэгтэй хэрэггүй юм бодсоор нэг л мэдхэд гэрийнхээ гадаа ирсэн байв.

Гэртээ орход гэрийхэн маань яг оройн хоолоо идэж байхтай таарсандаа баярлан гутал цүнхээ хурдхан тайлж шидчихээд хоолны ширээрүү гүйнэ.

Ээж:"за миний охин хичээл нь сайн уу ядарсан уу"гэж хэлэн надад шөл аягалан өгнө

Би:"яах вэ гайгү гэхдээ өмнөхөөсөө их хичээл хийж байгаа болохоор жоохон л хэцүү байна"

Ээж:"миний охин ядарж болохгүй шүү сайн амарж бас сайн хоолоо идэх хэрэгтэй"гээд миний аяганд хачир нэмж өгнө

Би ээж бас дүүтэйгээ гуравуулаа амьдардаг аав маань гадаадад байдаг болохоор бараг л уулзаж чаддаггүй дүү маань бүр аавынхаа царайг ч сайн санадаггүй юм.Гэхдээ манай гэр бүл их дотно дулаахан энергитэй гэр бүл гэж би боддог.

Би оройн хоолоо идчихээд гал тогоогоо цэвэрлэж байх хойгуур ээж дүү 2 маань гэрээ цэвэрлэн аль хэдийн унтахдаа бэлэн болсон байна.Харин би төгсөх анги учир хийх юм их бараг л унтдаггүй гэж хэлхэд болно.Ууг нь яг энэ насан дээрээ сайн унтаж амарж байвал сайн ч гэсэн одоо үеийн хүүхдүүдэд тэр хамаагүй болсон биз.

Өрөөндөө орон  ширээний гэрлээ асаан дэвтэр номоо дэлгэн сууна.Хийх юм их байгаа ч гадаа дуу аялан суугаа хүүд анхаарал минь төвлөрнө.Хэн гэдгийг нь мэдэхгүй ч орой болгон цонхний минь дор ирээд зөөлөн хоолойгоороо ямар ч хамаагүй дуу аялан суудаг хүү их сонирхолтой бас нууцлаг.Би тэрэнтэй уулзах гэж,ярилцах гэж их олон удаа ородсон гэхдээ чадаагүй.Гараад очихоор алга болчихсон байна цонхоороо ярилцах гэхээр тоохгүй дуулсаар л байна.

Тоохгүйг хичээн арай гэж хичээлээ дуусан орондоо орход бараг л үүр цайх гэж байлаа.Ядаж 2 цаг ч болтугай ноороо авхийн тулд хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн унтана.

Өнөөдөр арай гэж шалгалт бие даалтуудаа дуусган амьсгаа авахтайгаа болон гэрлүүгээ харьж явхад өнөөх дуучин хүүтэй таарлаа.Тэр яг суудаг газраа суугаад ямар нэг юм бодно.

Би энэ удаа очоод ярилцаад үзэх хэрэгтэй гэж бодон чимээгүй гэтсээр хажууд нь очиж суухад тэр цочин надруу хархад би тэрний өөртөө таарсан давхраатай тунгалаг хар нүдрүү ширтээд гацчих нь тэр.Тэр үнэхээр хөөрхөн дээр их эелдэг хүүхэд байсан юм.Намайг өөрийг нь хараад гацчихаад яг газар унах гэж байхад тосож аван "Зүгээрүү бэртэх гэж байнашдээ болгоомжтой"гэж хэлээд намайг орхиод явчихсан.

Enhypen OneshotsWhere stories live. Discover now