Ахлах сургууль бол хамгийн сайхан газар.Энд амьдарлийн өмнөх бүх бэлтгэлээ хийж бас өөрийгөө хэн гэдгээ олж мэддэг газар.
Намайг Ану гэдэг би бол монгол хүүхэд.Дунд сургуулаасаа солонгост ирээд хэдхэн жил болж байгаа ч би үнэхээр их дурсамжтай бас найз нөхөдтэй болсон.Бас би энд анхны хайртайгаа учирсан.Тэрнийг Сонхүн гэдэг.Үнэхээр царайлаг бас их сайхан залуу.Анх сургуулын шинэ жилээр гоёмсог хувцастай бүжгийн талбай дээр хараад шууд л дуралчихсан.
Тэр үед миний толгойд юу ч байхгүй болж хоосорж орхисон.Яагаад гэдгийн мэдэхгүй ч нүүр улайгаад гэдэс сонин болж ирээд хүмүүсийн ярьдагаар орчлонгоос тасарж орхисон.
Үргэлж булан тохойгоос харж харц тулгарах үедээ сандраад л энэ бүхнийг мэдэрж эхэлснээс хойш 1сар гаруй хугацаа өнгөрсөн байна.Цаг хугацаа ч үнэхээр хурдан юмаа.Шалгалтан дээр явж өгдөггүй минутийн зүүг харж суухдаа хамаг хөлс минь бурзайж байдаг бол энэ нэг сарийн хугацаа бурзайж байгаа хөлсөө ч анхаарах сөхөөгүй хурдан өнгөрчихөж гэдэг үнэхээр сохирхолтой.
Би өнөөдөр анх удаа тэрэнд бэлэг өгөхөөр явж байна.Надаас ийм их зориг гарсанд яаж вэ гэж өөрөөсөө асуумаар байгаа ч зүрх минь аль хэдийн энийг шийдчихсэн бололтой.Өөртөө маш итгэлтэйгээр алхаж дэлгүүр орж тэрний үргэлж уудаг сүүг резэнэн чихэртэй аваад сургуульруугаа орохдоо амьсгаа минь хурдсаж хөл чичрээд л буцахуу гэдэг бодол толгойд минь хальт орж ирсэн юм.
Кордорт найзуудтайгаа инээлдэн зогсох тэр хэтэрхий царайлаг юм.Хичээлийн хонх дуугарж найзууд нь салах ёс хийн гүйлдэхэд тэр ганцаараа үлдэн хичээл орох ангируугаа гүйж байхад би араас нь очоод нэрийг нь дуудхад тэр хэн ч харсан сэтгэл татам инээмсэглэлээ гарган инээсэн юм.Тэр мөчид би дахиад л тэрэнд дурлаж орхисон.Хэсэг хугацаанд нэгнийхээ нүдрүү ширтэлцэн зогсож байхад тэрний "яасан" гэх дуу намайг одоо л хийх хэрэгтэй гэсэн дохио шиг сонсогдож шууд л ардаа барьсан байсан сүүгээ гаргаж ирээд "чамд авсан юм амтархан идээрэй"гээд гарт нь атгуулаад ангируугаа гүйж байхдаа аз жаргал гэдэг зүйл хэмжээ хязгааргүй зүгээр л нэг инээмсэглэлд хүртэл ирдэгийг ойлгосон юм.
Маргааш нь бас л нөгөөх сүүгээ аван ангийх нь үүдэнд зогсож байхад тэр хамгийн арийн шэрээндээ нэг охиний мөрөөр тэвэрчихсэн нөгөө охин нь гарийг нь оролдоод нүүр дүүрэн инээгээд хааяа нэг нүүрлүү нь харж байгаа нь намайг алчих шиг л болсон юм.Би тэрхэн мөчид Сонхүнд үнэхээр их гомдож байсан юм.
YOU ARE READING
Enhypen Oneshots
FanfictionEnhypen хамтлагийн гишүүдээр бичигдэнэ. Захиалга авна хүссэн сэдэв дүрээр тань бичиж өгнө