Хүн бүр удаан байхын хэрээр дасдаг гэдгээр Хисын Ранад үнэхээр их дассан байлаа.
Үргэлж цагийг хамтдаа өнгөрөөж Ранагын хайраа хонгор минь гэж дуудах нь хүртэл таатай санагдах болсон юм. Өмнө нь харахад жигшиж хамт байхыг хүсэхгүй болтолоо үзэн яддаг байсан бол одоо 1 цаг холдоход л санаж бэтгэрдэг болсон байв.Цаг хугацаа үнэхээр аймар юм. Тэгтлээ их үзэн яддаг байсан хүн нь хажууд нь үргэлж хамт байгаад байхаар тэр хүн байхгүй л бол байж чадахгүй юм шиг санагдтал нь дасгаж чаддаг.
Хүмүүсийн хэлдгээр Рана Хисын хоёр нэгнийхээ амьсгалах агаар уух ус болсон байлаа.-------------------------------------------------
Бүх зүйл сайхан байсан гэхдээ зөвхөн байсан. Хэзээ ч дайн дажин гарч байгаагүй ертөнцөд нь дайн гарснаар На Рана овгоо төлөөлөн аавтайгаа хамт дайнд мордсон юм. Ажилчидаас хамгийн залуу эрүүл чийрэгүүдийг нь дайнд авж явж байлаа. Гэвч тэр дунд Хисын байсан гэдгийг Рана хараахан мэдээгүй юм.
Рана өөрийн бүх хүчээ дайчлан тулалдаж эцсийн дайралтаа хийхийн тулд бүх манагаа хуримтлуулан бэлдэж байхдаа Хисынийг олж харсан юм. Хисыний ардаас нэгэн хүн сэлэм далайн ойртож байгааг харан хурдтайгаар гүйн нөгөө хүнийг нь дундуур нь цавчин хөнөөв. Дайн зогсолтгүй 3 өдөр үргэлжилсний эцэст На овгийнхон ялсанаар өндөрлөв.
Хисын дайнд явахдаа Ранаг бэртэж гэмтэх вий гэж санаа зовон багахан хэмжээнд л шархадсан байхад цээжээр нь хөндүүрлэж өвдөхөд өөрийгөө аль хэдийн Ранад дурласан гэдгээ ухаарсан юм. Нэгэнт дурласан учраас өөрийн сэтгэлийг үйлдэлээрэй ойлгуулахыг хичээн оролдох ч Рана дайнаас буцаж ирснээсээ хойш түүнээс дөлж бүүр ажиллах байрыг нь хүртэл өөрчилж өөртөйгөө уулзуулахгүй байх бүх арга чаргыг хэрэглэж байлаа.
Харин Рана бага багаар дотроосоо үхэж байсан юм. Дайны үеэр хисынг аврахаар гүйхдээ хэт их мана өөрийн биенээс гаргаснаа чөлөөлж чадалгүй тулгамдан өөрийн манадаа өөрөө цохиулж 7 хоногийн турш яргалан зовж эцэн турж хүн харахын эцэсгүй болсон билээ. Өөрийн ийм байгааг хайртай хүндээ харуулахыг хүсэлгүй түүнийг өөрөөсөө түлхэх ч хисын улам бүр түүн рүү зүтгэн тэмүүлж байгаа учрыг ойлгохгүй хэвээр.
YOU ARE READING
Enhypen Oneshots
Fiksi PenggemarEnhypen хамтлагийн гишүүдээр бичигдэнэ. Захиалга авна хүссэн сэдэв дүрээр тань бичиж өгнө