Wedding

204 19 20
                                    

Ким Нана гэх охин өнөөдөрийн чимэг нь байна.Цас шиг цагаан бас зөөлхөн даашинз.Сахиусан тэнгэр шиг л үзэсгэлэнтэй харагдаж байна.

-:"сүйт залуу И Хисын та сүйт бүсгүй болох Ким Нанаг юу ч болсон хайрлаж халамжлахаа амлаж байна уу"

Хисын:"тиймээ амлаж байна"

-:"сүйт бүсгүй Ким Нана та сүйт залуу болох И Хисынийг үхэн үхтэлээ хайрлаж үнэнч байхаа амлаж байна уу"

Нана:"тиймээ амлаж байна"

-:"хосууддаа аз жаргал хүсье хайрийнхаа тамга болох үнсэлтээ нэгэндээ өгнө үү"

Танхим дүүрэн хүмүүс шинэхэн хосуудад баяр хүргэж ерөөл хэлж өндөр настангууд хишигээ өгж тэд амьдарлийнхаа хамгийн төгс бөгөөд аз жаргалтай үеийг хамтдаа бүтээлцэж байна.

Шинэхэн хосуудын инээмсэглэл хайрийн харц энэ өдөрийн төгсгөлд нэгэнрүүгээ итгэж ядсан эсвэл урам нь хугарсан болж өөрчлөгдсөн байв.Сүйт бүсгүй нүдэндээ доголон нулимстай хоймрийн ширээнд суух бол сүйт залуу зэвүүцэл дүүрэн харцаар тэрэнлүү ширтэн найзуудтайгаа хатуу юм балгалан зогсох нь байдлийг улам дордуулна.

Нана:"чи надад амласан хурим хийчихвэл бүгд хэвэндээ орно гэж амласан одоо харин өмнөхөөсөө илүү дордчихоод байна"

Хисын:"тэгээд юу гэж тэр бие муутай новш чинь үхэхийг тэгэж их хүссэн юм байлгүй дээ би амлалтандаа хүрэх гэсэн ч чадсангүй уучлаарай одоо болоо биздээ"

Нана:"юу чи миний амьдарлийг сүйрүүлж хаячихаад инээж байдаг үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн юмаа"

Хисын:"харин ч тэрний ачаар бидний дунд гарж ирэх хүнгүй илүү аз жаргалтай байх боломж гарж ирээд байгаа юм бишүү хонгор минь:"гэж хэлээд тэрнийг үнсэх гэхэд Нана бултаж амжив

Нана:"чиний хувьд энэ бүхэн сайхан эхлэл байх миний хувьд тамийн хаалгыг өөрөө татаж өрсөн ношийн өдөр байна"гэж хэлээд гадуур хувцасаа аван гарах гэхэд Хисын тэрнийг араас нь маш хүчтэй татан зогсоогоод хананд шахах нь тэр.

Хисын:"чи ингээд л ийм амархан миний гараас гарчихна гэж бодоо юу.Энэ хаалгаар гарах амар ч миний мэдлээс гарна гэдэг чиний хувьд боломжгүй зүйл хонгор минь зүгээр л бүгдийг хүлээн зөвшөөр."ингэж хэлэхдээ тэрний аманд жижигхэн мушилзалт тодорсон юм.

Нана:"миний аавын мөнгийг авчихсан чиний хүсэл биелчихсэн одоо намайг явуул хайртай хүн минь байхгүй газар би амьдарж чадахгүй"ихэр татан уйлах тэр эмэгтэй хэтэрхий өрөвдөлтэй юм.

Enhypen OneshotsWhere stories live. Discover now