Park Sunghoon

655 36 7
                                    

Хаврийн нэгэн шуургатай өдөр тэр жижигхэн залууг анх харж билээ.Өөрөөсөө том цүнх үүрчихсэн том хар машинаас гараараа үсээ хойш илбэн өөртөө их л итгэлтэй алхан миний урд ирэн зогсоод эгдүүтэй инээж байсан тэр мөч үнэхээр гайхалтай байсан.Үнэхээр анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ би тэр үед л анхы харцанд итгэсэн юм.

Охидийн дотуур байранд байдаг надад тэрнийг харахаар өдөр бүр гэрээс гарах нь асуудал биш ч гэсэн тэрэнд ядаргаатай санагдаж байгаа байхдаа гэсэн бодол байнга төрнө,гэсэн ч эцэж цуцахгүй өдөр болгон бигхитийн байрлуу алхана.

Өнөөдөр би тэрэнтэй таарсан яг л анхнийх шигээ надруу хараад гараа даллаад инээсэн тэр их сайхан сэтгэлтэй байх үргэлж л хэн нэгэнрүү хараад инээмсэглэж байдаг.

Тэр их алдартай болохоор нэрийг нь бас насийг нь мэдэх надад үнэхээр амархан байлаа. 

Нэг муу мэдээ нь тэр одоо дэбүтээ хийсэн их завгүй бас үерхэлийн хориг гэх мэтээс болоод би тэрэнд ойртож чадахгүй миний анх хараад л дурласан тэр эгдүүтэй залуу надад хэт ахдана 

Би тэрнийг зүгээр л холоос хайрлахаар шийдсэн тийм болохоор хамтлагийх нь анхны цомог гэх мэт зүйлийг нь аван орой болгон дууг нь сонсоод л унтдаг болсон.

Нэг өглөө намайг сэрхэд тэдний хамтлаг пэн уулзалтаа зохион байгуулах гэж байгааг мэдсэн,ханиад хүрээд хэцүү байсан намайг тэр мэдээ эдгээчих шиг л болсон үнэхээр гайхалтай.

Би enhypen хамтлагийн пэн уулзалтийн тасалбарийг авчихаад хөл газар хүрэхгүй баярлаж байсан тэр үед үгээр хэлэмгүй баярлаж байсан.

Уулзалт болох өдөрийг хуруу даран тоолно.Тэр өдөр хаяанд ирэхэд би тогос шиг л гоёод очсон тэр залуугын нүдэнд өртөх гэж.

Миний суудал урдаасаа 3 дахь эгнээнд байсан болохоор би бас тэр бид хоёр нэгнийгээ маш сайн харж байсан юм.

Тоглолтийн дундуур хамтлагаараа тайзнаас бууж ирээд пэнүүдтэйгээ илүү ойроос харьцаж хамтдаа хөгжилдөж байсан.Харин Сонхүн гэнэт миний дэргэд ирж суугаад нөгөөх л өхөөрдөм инээдээ тодруулан гаранд минь нууцаар жижигхэн цаас атгуулаад нэг нүдээ ирмэчихээд яваад өгсөн.Хэний ч сэтгэлийг хөдөлгөм энэ үйлдэл нь намайг хөшөө шиг л болгож орхисон

Сонхүний өгсөн жижигхэн цаасан дээр "ОРОЙ БАЙРНЫ ЧИНЬ УРД ТАЛИЙН ДЭЛГҮҮРТ УУЛЗИЙ" гэсэн байсан би хараад дахиад л шоконд орчихсон яаж манай байрийг мэддэг байна аа бас урд талийн дэлгүүр. 

Enhypen OneshotsWhere stories live. Discover now