first BxB

254 30 6
                                    

BxB tul durgui hvmvvs algasna uu!?

Би өөрийгөө хэзээ ч эрэгтэй хүнд ингэтлээ татагдана гэж бодож байгаагүй. Гэхдээ одоо бодит байдалтай нүүр тулж зөвхөн түүнийг өөрийнхөө гэж өмчилж, тэвэрч, үнэсэхийг хүснэ. Асуудал гэвэл тэр найз охинтой түүндээ аминаасаа ч илүү хайртайд байгаа юм. Тэр эмэгтэйд хүрж гомдоохгүй гэсэндээ үхтэлээ гүйж нүднээс нь нулимс дуслуулахгүйн тулд амиа өгөхөөс ч буцахгүй байгаа түүнийг харах яг л олон мянган зүү биш ээ олон мянган удаа зүрхээ хутгаар сийчүүлэх шиг санагдана.

Хэн нэгнийг хайрлах гэдгийг мэдэхгүй зөвхөн өөртөө хэрэгтэй бол ойртож хэрэггүй бол үл тоодог байсан би түүнтэй байхын тулд өөрт байгаа бүхнээ өгөхөөс ч буцахгүй болчихсон байлаа.
Хичээл тараад л шууд тэрэн лүү тэмүүлж түүнийг ганцхан минут л харахад хангалттай байсан надад түүнд илүү их шунаж удаан хармаар, хүрмээр, энхрийлмээр санагдана.

Би чамд дурлачихсан бололтой Тийм үү? Сонү-яа

Дөнгөж хавар эхэлж хүмүүс ч гадуур явах нь ихсэж байлаа. Харин би Сонүг өөртөө сайн болгохын тулд бүгдийг хийнэ.

Азаар тэр найз охиноосоо салсан. Азаар биш би салгасан гэж болно тэр охин намайг өөрт нь хэд сайн хандахад л гүйгээд ирэхээр хэмжээний үнэ цэнэгүй байсан.Тэр хэзээ ч Сонүг хажуудаа байлгах эрхгүй нэгэн тиймээс таарах хэмжээний шийтгэл гэж болно миний зүйлийг оролдсоных нь.

2021.05.15
Тэр анх удаа над руу инээсэн... Зүрх минь хурдтай цохилж түүнийг шууд л үнсээд авмаар санагдсан. Анх удаа догдлолыг тэгж хүчтэйгээр мэдэрсэн.

2021.06.01
Үнэхээр хүүхдээрээ юм... Парк дээр хөөрөн хоёр тийшээ гүйж үнэхээр жаргалтай байгаагаа илэрхийлэх мэт инээмсэглэл нүүрнээсээ салгаагүй юм... Эцэст нь тэр миний гарнаас атгасан бас хурдхан гараа аваад..... Үнэхээр ичсэн харагдсан Тэр надаас болж ичсэн.

2021.07.09
Тэр намайг хардсан... Ээ бурхан минь гэж! Эгдүүтэйгээр муухай харсаар тэр охины гарыг авж шидэн намайг тэндээс чирэн гарсан бас ямар ч зогсолтгүй үглэсээр үглэсээр л байсан. Хэтэрхий эгдүүтэй юм миний залуу.

2021.08.23
Би түүнийг гуйх гэж байгаа... Магадгүй амьдралдаа анх удаа ингэж ихээр сандарч байгаа байх. Ихэнх зүйлийг улаан өнгөөр  чимэглэсэн өрөөнд түүндээ зориулж авсан хослолыг минь өмссөн  орж ирэхэд энэ өрөө эзнээ олсон уу? Гэлтэй гийгээд л ирэх нь тэр. Том алаг нүдэнд нь баярын нулимс хуран над руу чиглэн алхах хайрт минь...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 06, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Enhypen OneshotsWhere stories live. Discover now