~1~

144 4 0
                                    

                                          ~1~
Би: Марк явж байна. Хардаа.Царайлаг биш байна уу Минжонаа?

Минжон: Өдөр болгон л хардаг биздээ.Хичээлээс хоцорлоо шдээ.

Би: Ямар хичээл орох билээ? Тэглээ ч өдөр болгон харж чаддаггүй шдээ.

Минжон: Ямар ч хичээл байсан одоо хоцорлоо гээд намайг Маркийн ангийн хажуунаас чирээд явлаа. Ангид ортол багш аль хэдийнээ ирчихсэн байлаа.

Багш: Та 2 бас яагаад хоцорчихов?

Би:Багшаа нөгөө... Минжоны зүрх нь өвдөөд сая эмчийн өрөө рүү орчихоод ирлээ гэж хэлэхэд Минжон ч гэсэн миний амыг дагуулаад цээжин дээрээ гараараа дарлаа.

Багш: Пүүх өдий багаасаа зүрх нь өвдөөд л аргачгүй юмдаа. Баруун талдаа зүрх нь байгаа юм чинь гэж хэлэхэд ангид байсан хүүхдүүд багш бүгдээрээ инээлдлээ.

Би: Зүрх чинь зүүн талдаа шдээ.Зүрхээ мэддэггүй юм уу? (шивнэх)

Минжон:Чи өөрөө яах гэж гэнт зүрх мүрх гэсэн юм.

Багш: Сүүлийн удаа шүү! Хурдан ор.  

  Ангид ороод Минжон бид 2 хамгийн арын ширээн дээр суулаа.Хичээлээ хиймээр байсан ч Марк энэ жил сургуулиа төгсөнө.Харин би 2 жилийн дараа төгсөнө.Марк төгсөөд ИХ СУРГУУЛЬд орчихвол одоогийнх шиг ингэж харж чадахгүй л байхдаа.Ядаж байхад Марк сая дэбүтээ хийчихсэн. Бэлтгэгдэгч байхдаа завгүй байдаг байсан ч гэсэн одоо бүр завгүй болчихсон.Хааяахан л хичээлдээ ирж сууна. Маркийн талаар бодож байтал хичээлиын хонх дугарч багш ангиас гарлаа.

Би: Минжонаа би өнөөдөр хэлнээ.

Минжон:Тэгэлгүй яахав яг очоод хэлэх гэхээр гэдэс чинь өвдөх байх аягүй бол хаанаас ч юм нэг дүү гарч ирээд цэцэрлэгээс авах цаг нь болчихно тиймээ.

Би:Би тэгээд яах юм бэ?

Минжон: Миний найзад одоо айх юм байхгүй шдээ.Чи өмнө нь илүүдэл жинтэй байсан болохоороо хэлж чадахгүй гэсэн шалтагтай байсан.Одоо тийм юм байхгүй шдээ.Хэнээс ч илүү сайхан бие байна төгс хөөрхөн царай байна хичээл дээрээ ч сайн одоо чамд голох нэг ч юм алга.Тэхдээ Еэжинаа хамгийн гол нь чиний бие нүүр царай чинь биш шдэ.Хамгийн гол нь чи Хван Еэжин.

Би:Одоо тэр намайг санах болов уу?

Минжон:Тэрнээс чинь хойш 6 жил өнгөрсөн байхад Марк ахыг одоо болтол чамайг санадаг гэж бодохгүй л байна. Би явахгүй бол болохоо байлаа.Ээж дуудаад байна явлаа.

Би:Болгоомжтой яваарай.
 
Сүүлийн цаг байсан болохоор 2,3 л хүүхэд үлдчихсэн байлаа. Дэвтэр номоо цүнхэлчихээд чихэвчээ зүүгээд гэр лүүгээ явлаа. 6 жилийн  өмнө хамгийн анх Марктай танилцаж байлаа. Ээж төгөлдөр хуурын дугуйланд заавал явуулна гээд хүчээр намайг дагуулж дугуйлан дээр очиж билээ. Багшид нь шалгуулаад байж байтал нэг хүүхэд багш дээр хүрч ирээд "Болчихлоо багшаа дараагийн аяаа авъя" гэж билээ.Анх тэр царайлаг хүүхдээс болж л төгөлдөр хууранд явах дуртай болсон.Тэр үедээ их тарган хүүхэд байсан.Тэхдээ л аль болох Марктай ойрхон байхыг хичээдэг байсан.Тэгээд л тэндээс хол нүүгээд төгөлдөр хуурандаа явахаа больсон.Бас шинээр өөр сургуульд шилжиж ирсэн.Гэхдээ аз болоход 1 жилийн дараа ямар хувь тохиолыг нь мэдэхгүй ч Марк манай сургуульд дээд ангид маань шилжиж ирсэн.Иймэрхүү бодол толгойд эргэлдсээр байтал нэг мэдэхэд гэртээ ирчихэж.

A/n: Zia ingel zohiol maani eheljiinda. Ehniih bolohor alda zondoo bga bh shu

𝕸𝖆𝖞 𝖔𝖋 𝕸𝖆𝖓Where stories live. Discover now