Маргааш өдөр нь..
Ххх: Сайн байна уу эмчээ?
Би: Сайн сайн байна уу?
Ххх: Эфир явлаа.
Ххх: Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Америк улсад эх орныхоо нэрийг дээш нь өргөж яваа. Залуухан халуухан эмч Хван Еэжин оролцож байна аа. Сайн байна уу та.
Би: Сайн байна уу?
Ххх: Ойроос харсан чинь бүр их үзэсгэлэнтэй юм байна.
Би: Баярлалаа.
Ххх: Та бүр эхнээс нь ярьж болох уу? Америк явсанаасаа эхлээд.
Би: Мэдээж маш урт түүх болно. Америкт сурахад мэдээж хүндрэл их байсан гэрээсээ ч холдож үзээгүй байсан би шууд дэлхийн нөгөө өнцөг рүү явахад. Тэгээд нэгнт л очсон юм чинь сурах л ёстой гэж бодсон. Тэгээд 4 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөндөө.
Ххх: Та сургуулиа төгсөөд нэг их удаагүй байж тэндээ маш алдартай болсон шүү дээ.
Би: Тийм ээ. Дэлхийд мэдэрлийн мэс засалчаараа чансаа нэгт байдаг эмч өвдсөн. Тэгээд тэр эмч өөрөө ч бараг эдгэрэхгүй гэсэн шийдвэрт хүрчихсэн байсан. Тэр үед би дадлагжигч эмч байсан ч гэсэн түүнээс гуйн хагалгаанд оруулсан. Тэр хагалгаа маань амжилттай болсон. Надтай уулзахаасаа өмнө тэр эмч маань бүхэл эмнэлэг улсаар явчихсэн байсан болохоор хүмүүс их хурдан мэдсэн байхаа.
Ххх: Үнэхээр гайхалтай. Түүнээс хойш одоог хүртэл бүх хагалгаа тань амжилттай болсон гэж сонссон. Тиймээс амжилт хүсье.
.....Ххх: Хувийн зүгээс асуухад тань найз залуу байгаа болов уу?
Би: Ммм байхгүй ээ.
Ххх: Тэгэхээр надад боломж байгаа байх нь ээ?
Би: Гүэ яахав оролдоод үзвэл хэхэхэ.
Ххх: Тэхдээ сая танийг ирэхэд онгоцны буудал дээр нэгэн залуу тосч авсан гэсэн. Бас та тэр залуутай их дотно тэвэрч байсан.
Би: Өөрийгөө ийм их нэр хүндтэй гэж бодсонгүй. Тэр бол миний найз байгаа.
Ххх: Зарим хүмүүс түүнийг Got7 хамтлагийн ахлагч Им Жэйбом гэж байсан.
Би: Тэр хүн эмэгтэй ч хүн байж болно шүү дээ.
Ххх: Заза баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт дэлхийн залуусыг гоо үзэсгэлэнгээрээ шуугиулаад байгаа залуухан халуухан эмч Хван Еэжин оролцлоо. Аа бас залуу минь танд боломж байна шүү.
———————————————————————————