~12~

23 4 0
                                    

~12~

Жэйби Маркийг их хүчтэй цохиход Марк хойш хэд алхлаа.

Жэйби түүний цамцнаас зууран...

Жэйби: Арай хэтрээд байгаа юм биш үү?

Марк: Чи хэн болчихоод оролцоод байгаа юм. Зайлж үз.

Жэйби: Чи тэр охиныг.. гээд яриагаа гэнт зогсоогоод над руу харснаа хувцасаа багалчихсан бол гадаа машинд хүлээж бай би удахгүй араас чинь очье.

Би: За.

Марк: Хван Еэжин хүлээж бай.

Би: Их сайхан төрсөн өдрийн бэлэг байлаа Марк Туан.

Маркийн талаас...

Еэжин над руу эргэж ч харалгүйгээр хаалгаар гараад явчихлаа. Түүний араас гарах гэсэн ч Жэйби дахин нэг цохилоо.

Би: Чи чинь яачихаад байгаа юм бэ? Холдож үз.

Жэйби: Чи тэр охиныг гэртээ авчирна гээд бид хэдийг нэг хоног өөр газар хоночих гэсэн биз дээ.

Би: Тэр.. одоо Еэжинтэй ярилцах хэрэгтэй байна.

Жэйби: Түүнийг орхи.

Би: Юу?

Жэйби: Чам шиг ийм новш тэрэнтэй байх хэрэггүй. Би чиний найз хэвээрээ гэхдээ Еэжинийг бодохоор чамд уур хүрч байна гээд гараад явчихлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жэйбигийн талаас....

Намайг машинд ороход Еэжин уйлаад сууж байсан. Үнэхээр надад хийж чадах ганц ч зүйл алга. Хайртай эмэгтэй минь хажууд минь уйлаад сууж байхад юу ч хийж чадахгүй.

Би: Еэжинаа зүгээр үү?

Еэжин: Зүгээр байна гэж үү хэмээн нүдэндээ гунигтайгаар амандаа зөөлөн инээмсэглэл тодрууллаа.

Машинаа түр зогсоогоод түүнийг зөөлхөн тэвэрлээ. Тэр энгэрт минь наалдан бүр чанга уйлж байлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсэг хугацааны дараа тэр жаахан ч болтугай тайвширлаа.

Еэжин: Үнэхээр их баярлалаа.

Би: Юунд баярлана гэж. Би Маркийн найз нь байхад уур чинь хүрэхгүй байна уу?

𝕸𝖆𝖞 𝖔𝖋 𝕸𝖆𝖓Where stories live. Discover now