~15~
Маркийн талаас...
Өрөөндөө орон түүний надад хаягласан захиаг нь нээн уншлаа.
Маркд
Чамд заавал тусд нь захиа бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. Би чамайг үзэн ядаагүй ээ. Ядахчгүй байх. Хэзээ нэгэн цагт хайртай байсан хүнээ үзэн ядахыг хүсэхгүй байна. Сургалтан дээр анх таарахад л чи надад их таалагдаж билээ. 6 жилийн өмнө болсон явдал гэхэд одоо ч гэсэн нүдэнд минь харагддаг. Нэг хүү харанхуй өрөөнд суучихаад маш чангаар уйлж байсныг бас тэр хүү дээр очсоноо. Тэр үедээ тэр хүүд итгэл найдвар өгсөнөө мэдээгүй ч мэдэхэд их сайхан байсан. Анх удаа эрэгтэй хүүхдийг тэгж харсан минь анхных байсан. Анхны хайр минь байсанд баярлалаа. 3 сар маш хурдан өнгөрсөн. Тэхдээ тэр богинохон хугацаа бүгд аз жаргалаар дүүрэн байсан. Тэр 3сар миний хувьд хамгийн үнэтэй цаг хугацаа минь болсон. Хайр гэдэг тийм амархан мартагдах зүйл биш болохыг мэдэх ч намайг мартаарай би ч гэсэн чамайг мартах болохоор. Бас мэдээж та 7 миний хамгийн сайн найзууд болсон болохоор уулзах байх. Тэр үед өмнөх бүх явдалаа мартаад найз Марктайгаа уулзья.
ЕэжинаасЗахиан дээр нь түүнийг уйлсан болохыг батлах хэд хэд норсон ул мөр нь байлаа. Ууг нь ийм хүн биш ч уншиж байхад л нулимс минь асгарчихаж. Түүний минь өгсөн сүүлийн зүйл нь энэ захиа байсан байна. Одоо зүгээр л түүнийг орхисон нь дээр бололтой. Түүний амьдрал хэн хүнийхээс илүү аз жаргалтай гэрэл гэгээтэй байх хэрэгтэй.
Жэйбигийн талаас...
Залуусд захиаг нь өгөхөд бүгдэнгийх нь нүд л нулимстай болчихсон байлаа. Би ч гэсэн өрөө рүүгээ орон түүний надад бичсэн захиаг нь нээн уншлаа.
Жэйбид
Сайн уу гэх нь ч бас хаашай юм бэ өглөө уулзсан юм чинь. Хүслийг маань биелүүлж онгоцны буудал дээр ирсэнд баярлалаа. Жэйби чиний хэлснийг болож үзсээн. Гэхдээ яг одоогийн байдлаар Маркийг гэх сэтгэл зүрх маань хараахан хөрөөгүй байна. Тэхдээ энэ нь түүнтэй эргэж нийлнэ гэсэн үг биш. Бас над шиг хүнд сэтгэлтэй болж энэ бүх хугацаанд надад чин сэтгэлээсээ ханддаг байсанд баярлалаа. Харин энэ сэтгэлийг чинь мэдэлгүй үл тоодог байсан бол уучлаарай. Магадгүй чи надтай уулзахыг хүсвэл уулзаж болноо. Тэхдээ яг одоогоор сайн хэлж мэдэхгүй ч Маркийг мартахын тулд чамтай уулзаж магадгүй. Анх танай хамтлагийг сонсдог байхад хэзээ ч ийм зүйл болно гэж бодож байгаагүй ээ. Бас нэг зүйл гуйхад ээж ах 2 дээр маань хааяа даа очиж байгаарай. Ах маань надад санаа зовоод ээжийн бие нь хэр байгааг хэлэхгүй байх. Харин чи очиж ээжийн бие хэр байгааг хэлж байгаарай. Энэ хугацаанд тусалж дэмжиж хамгийн сайн найз минь байсанд баярлалаа. Цаашдаа ч гэсэн тийм байгаарай. Удахгүй уулзах байх. Иртэл чинь төвхөнөөд хүлээж байя.
ЕэжинаасТэр энэ бүхнийг үнэхээр сэтгэлээсээ бичсэн бололтой. Надад чиний намайг ашиглах эсэх чинь хамаагүй ээ. Чамайг аз жаргалтай болгож л байвал надад юу ч байсан хамаагүй. Чи үнэхээр бусад охидоос өөр болохоор л чамд татагдсан. Хэзээ ч энэ явдалдаа харамсахгүй.
____________________________________Еэжиний талаас...
Ямар ч байсан ирчихлээ. Энэ 4 жилийн хугацаанд ядарахыг мэдэхгүй сурч улсдаа очно. Мөн өнгөрсөн одоогоо ялгана. Ингээд амьдрал чинь шинээр эхэллээ Хван Еэжин.
Бүх зүйлийг шинээр эхлэнэ
Яг л ахин төрсөн мэт