~16~

24 3 0
                                    

~16~

6жилийн дараа...

6 жилийн дараа эх орондоо ирж байна. Сэтгэл үнэхээр догдолж байна. Онгоцноос буугаад гүйх нь холгүй л гарлаа. Ах ээж 2т хэлээгүй учир тэр 2ыг байна гэж бодоогүй ч Жэйбид хэлсэн.

Гэхдээ нэг л таньдаг хүн харагдахгүй байлаа. Тэгтэл тээр цаанаас хар малгай маск ороолттой нэг залуу цэцэг барьчихсан наашаа ирж байна. Мөн л юм шиг байх юм. Яах аргагүй мөн байна. Хүмүүс дундуур ачаатайгаа гүйн явсаар түүн лээр очиж түүнийг тэвэрлээ.

Жэйби: Сайн яваад ирэв үү?

Би: Тиймээ. 6 жилийг дараа ирж байгаа болохоор сэтгэл догдлоод урт цагийн нислэг ч гэсэн ерөөсөө ядарсангүй.

Жэйби: Чамданаа наашаа өгчих.

Би: Чи ингэж их юмаар нүүрээ таглаад байвал бүр илүү олны анхааралыг татах юм биш үү?

Жэйби: Од гэдэг нь мэдэгдэх ч ядаж хэн гэдэг нь мэдэхгүй юм даа.

Би: Заза тийм дээ.

Жэйби: Намайг санав уу?

Би: Хэдхэн сарын өмнө уулзсан юм чинь юу гэж санаж байдаг юм?

Жэйби: Хэдхэн сар гэж 4 сар шүү. Би лав санасан. Одоо хайчих билээ.

Би: Вуууаа машинаа сольчихжээ.

Жэйби: Чи мэдэхгүй ч би их баян шүү.

Би: Би ч чамаар дутахгүй. Миний нэр хүнд бараг л чамаас илүү байгааг мэдэх үү?

Жэйби: За тиймээ алдарт эмч гуай.

Би: Шууд гэр лүү явья. Ах ээж 2т гэнтийн бэлэг барина. Чи хэлээгүй биз дээ.

Жэйби: Хэлж болохгүй гэж хэдэн сар хэлсэн байхад би хэлнэ гэж үү?

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Гэрийн хаалганы гадаа ирэхэд зүрх маш чанга цохилох нь тэр.
Би: За орьё.
Хаалга нээж орох...

Ээж: Хэн бэ? Хүргэн чи юу?

Би: Би ирлээ.

Ах: Хэн бэ?

Ээж: Миний охион гэж гал тогооноос хүрч ирэн тэвэрлээ. Ах ч гэсэн өрөөнөөсөө хамаг хурдаараа гарч ирэн тэвэрлээ.

Ах:Чи чинь ирлээ гээд хэлдэггүй юм уу?

Би: Гэнтийн бэлэг гэж хоолой минь зангиран хэллээ.

𝕸𝖆𝖞 𝖔𝖋 𝕸𝖆𝖓Where stories live. Discover now