~7~
Би чинь ойрдоо мөрөөдөл дотроо амьдраад байна уу? Өдөр болгон Марктай уулзаад л машинд нь хамт суугаад л хоёулхнаа хамтдаа цагийг өнгөрөөгөөд үнэхээр аз жаргалтай байна. Өнөөдөртч гэсэн уузахнээ. Гоё харагдах хэрэгтэй юм сан. Маркад сайн гэдгээ мэдэгдэлгүй хажууд нь байх үнэхээр хэцүү юм аа. Нэг цаг боллоо.From: +010 930903**
To: ЕэжинГадаа чинь ирчихсэн шүү.Гарч тосож чадахгүй нь. Уучлаарай. Хүн харчихвал чамд л хэцүү байх байх. Яг гэрийн чинь үүдэнд машинтайгаа байж байя.
Энэ Марк байсан юм байхдаа. Яг гарах гэж байтал надад ямар ч байсан малгай хэрэгтэйг саналаа.Тэгээд шүгээгээ онгойлгоод өөрийнхөө малгайг авах гэснээ өчигдөрийн Маркийн хэлсэн үгийг санаад түүний малгайг өмсөөд гарлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Би: Хүн харчихаагүй байгаа
Марк:Харин лдээ гэж ёжтой инээлээ
Би: Одоо яах вэ? Харчихвал яах уу? Одоо би үхэх байх даа.
Марк чанга чанга инээж байснаа: Хэн ч хараагүй ээ. Тоглосон юм гээд миний малгайг авлаа.
Маркийн талаас...
Еэжинийг шал дэмий л энэ хэд дээр авчирлаа. Надтай байх даа инээдэггүй хэрнээ Жинён ганц үг хэлэхэд нь инээгээд л. Бас Жэйби ус аягалж өгөөд л явахад нь малгай цамцаа өгөөд л . Дахиж авч ирмээргүй л юм байна. Маргааш сэтгэлээ илчлэнэ гээд уулзая гэчихсэн. Яаж хэлнээ. Хэлж байхдаа зүрх хүчтэй цохилоод үхчихвий дээ. Харахад л хурдан хурдан цохилдог энэ зүрхийг яая даа. Өнөөдөр л сайхан амарчихвал маргааш бүгдийг хэлнээ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Машинаасаа гараад тосмоор байсан ч хүн харчихаж магадгүй. Тийм болохоор мессэж биччихэе.
Тэгсэнээ их хөөрхөн машинд орж ирсэнээ " Хүн харсан уу?" гээд сандалд наалдаад шигдчихлээ. Тэр нь их хөөрхөн байсан болохоор жаахан тоглочихлоо.Еэжин: Хаачих юм бас юу хэлэх гэсэн юм?
Би: Өнөөдөр бас л намайг дагаад явахад болно.
Түүнтэй юу ярихаа мэддэггүй болохоор юу ч яриж чаддаггүй. Бас яриж байгаад тэнэг тэнэг юм яричихвал яана.
Түүнд сэтгэлээ илчлэхдээ хамгийн анх уулзсан газраа хэлэхийг хүссэн учираас төгөлдөр хуурын дугуйланд ирлээ.
Еэжин: Ахиад энд ирж яах гэсэн юм?
Би малгай маск өмсөөд түүний хаалгыг онгойлголоо. Тэр ч намайг дагаад л явлаа.
Түүнийг дагуулаад дугуйлангийн хаалгаар орлоо. Тэр гайхсан ч гэсэн гараас минь атгасан хэвээр дагаад явлаа.
Түүнтэй анх танилцсан харанхуй өрөөний үүдэнд түүнийг үлдээгээд ганцаараа дотогшоо орлоо.
Ирэхээсээ өмнө захиралтай нь яриад өнөөдөр энэ газрийг чөлөөлж энэ өрөөг чимэглэсэн.Өрөөг шаараар дүүргэж ханаар нь зүрх наагаад төгөлдөр хуур оруулж тавьсан.
Төрөлдөр хуурныхаа хажууд суугаад түүнд зориулж бичсэн аяаа тоглож эхэллээ. Төлөвлөсөнөөр ч тэр хаалгаар орж ирлээ. Тэр их гайхсан бололтой амаа дараад зогсчихлоо.
Аяаа тоглож дуусаад түүнийг гараас нь хөтлөөд орооны голд хүрч ирээд
Би: Хван Еэжин. Энд ирэхэд минь чи л надад тусалсан.Анх тэр үеэс эхлээд л чамд татагдсан байх. Чамайг өөр ангид байхад чинь харж тэгээд дахиад сургууль дээр чмтай уулзсандаа маш их баярласан.Сургууль дээр уулзсан цагаасаа л чамайг манай ангийн тэрүүгээр явахад чинь очиж хардаг байсан. Одоо л зөв цаг нь бололтой. Хван Еэжин би чамд хайртай надтай үерхээч
Еэжин их л цочирдсон бололтой. Их л удаан дуугуй зогсож байснаа
Еэжин: Марк үнэнийг хэлэхэд би ч гэсэн чамд сайн. Бас л бүх зүйл энэ дугуйлангаас холбоотой. Эндээс явахадаа чамайг ахиж харж чадахгүй нь гээд их гуниглаж байсан ч чи сургуульд шилжээд ирсэн тэр үед би ч гэсэн үнэхээр их баярласан. Тэгэхээр би зөвшөөр ч байна Марк.
Би: Одоо л тайван амьсаглаж байна. Чамайг зөвшөөрөхгүй бол яана даа л гэж бодож байлаа. Тэгвэл өнөөдөр эхний өдөр тийм үү?
Еэжин: Юуны?
Марк: Найз охин маань ийм мэдрэмжгүй юм уу? Мэдээж үеэрхэж эхэлсний.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Би: Чи энэ аяыг мэдэх үү?
Еэжин: Мэдэхгүй ээ.
Би:Энэ ая чамд зориулсан ая. Хатуу хэрний хамгийн зөөлөн яриа хэрнээ хамгийн дуугай хэнэггүй хэрнээ хамгийн ажигч.
Еэжин: Нээрээ надтай адилхан ч юм шиг хэхэ.
Хөөрхөн болохоор хайртай биш юм шүү хайрт минь
Хайртай болхоор хөөрхөн юм шүү