~18~

21 2 0
                                    

~18~

Еэжиний талаас..

Жэйби: Гоё байсан уу?

Би: Үнэхээр гайхалтай.

Жэйби: Вуаа өнөөдөржингөө л зүрх маань хүчтэй цохилоод.

Би: Цаашдаа яах болж байна.

Жэйби: Тэрийг чи л шийднэ дээ. Гэрт чинь хүргээд өгье.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би: Хүүе тэрийг хардаа.

Жэйби: Юу?

Би: Манай гэрийн үүдэнд баахан хүн шавчихаж. Хэн бэ?

Жэйби: Сэтгүүлч нар байна.

Би: Манай гэрийн үүдэнд яагаад ирчихсэн байгаа юм?

Жэйби: Өнөөдөр болсон явдалаас болоод л байх.

Би: Тэгээд одоо яах уу?

Жэйби: Тайван байгаарай за юу?

Би: Чи хаачих гэж байгаа юм бэ?

Тэр машинаасаа буун миний хаалгыг нээн намайг машинаасаа буулгалаа. Сэтгүүлчид харсан бололтой бүгд л бид 2 дээр ирцгээлээ.

Жэйби: Буугаад ир.

Би: Зүгээр гэж үү? Сэтгүүлчид хараад байна.

Жэйби: Зүгээр ээ. Надад итгэ.

Би түүнд л итгэхгүй бол өөр хэнд итгэхэв дээ. Тэр намайг хөтлөн гэрийн зүг явлаа.

Ххх: Та 2 үерхэж байгаа юм байна тийм үү?

Ххх: Еэжин эмчийг онгоцны буудал дээр тоссон хүн нь та мөн үү?

Жэйби: Тиймээ бид үерхэж байгаа. Бас түүнийг онгоцны буудлаас тоссон хүн нь би мөн. Тэгэхээр сэтгүүлчидээ уучлаарай. Найз бүсгүйгээ гэрт нь оруулж өгөх хэрэгтэй байна.

Зүрх минь секундэд хэдэн мянгаараа цохилж байна. Энэ залуу намайг өөртөө хэдэн мянган хувь татаж байна.
Гэрт орж ирэв...

Ээж: Гадаа юун баахан хүн ирчихээв?

Жэйби: Хүргэн охин 2 чинь их алдартай болохоор хүмүүс салахгүй байна шдээ ээжээ.

𝕸𝖆𝖞 𝖔𝖋 𝕸𝖆𝖓Where stories live. Discover now