~11~
Би: Ийм их юм бэлдсэнд баярлалаа.
Амьдралдаа тэмдэглэж байсан хамгийн гоё төрсөн өдөр минь байлаа.
Бэмбэм: Жэйби ах л бидэнд сануулж байж энэ бүгдийг бэлдсэн бас чиний хувцасыг сонгох гэж намайг хүртэл дагуулж яваад хэдэн цаг бодож байж сонгосон гээч.
Жэйби: Дуугай байгаачээ гэж шивнээд хажуудаа сууж байсан Бэмбэмийг чимхлээ.
Би: Жэйби~яаа зөндөө баярлалаа. Чиний төрсөн өдрөөр би гоё бэлэг өгнөө.
Жэйби: Тэгээрэй төрсөн өдрөөрөө заавал гоё бэлэг авна шүү.
Жэксон: Еэжинаа чи ийм хөөрхөн юм чинь сургуулийн чинь банди нар араас чинь их гүйдэг байхдаа.
Еэжин: Гүэ тэгдэггүй. Тэхдээ би 3сарын өмнөөс нэг хүнтэй болзож байгаа.
Жэйби: Болзож байгаа хэнтэй?
Югём: Марк ах бас манай ENTERTAIMENT-ийн нэг охинтой үерхэж байгаа. Нэрийг нь Сунна гээд их хөөрхөн охин байдаг. Одоо бид 6гаа л үлдэж байгаа юм..
Марк: Югёмаа дуугай бай.
Үнэхээр Югём юу хэлчих вэ? Түүнд итгэж байсан итгэл минь нураад уначихлаа. Надад хайртай биш байсан юм уу?
Би: Аан Марк хүнтэй үерхэж байгаа байх нь ээ? Тэр охин нь хөөрхөн үү?
Жинён: Тийм ээ. Бас их эелдэн их сайн охин.
Би: А.. аан. Би явах хэрэгтэй байх. Гэр бүлтэйгээ тэмдэглэх хэрэгтэй.
Марк: Тийм ээ. Би хүргээд өгье гэж сандран босоод миний гаонаас барьлаа. "Новш гэж тэр хүн намайг хуурсан байна шүү дээ. Энэ гараараа өөр эмэгтэйд хүрч бас түүний өөдөөс хараад инээсэн байна шүү дээ.Түүний гарнаас гараа татаж аваад..
Би: Үгүй ээ хэрэггүй. Жэйби намайг хүргээд өгөөч гээд өндөр өсгийтөө тайлж гартаа бариад хаалга руу алхлаа.
Жэйби: Би хүргэж өгчихөөд ирье.
Юнжэ: Еэжин гэнт яачихав аа. Инээж байсан болиод их урвайчихлаа.
Бэмбэм: Харин тийн.
Жэксон: Марк хён хайчих гэж байгаа юм бэ?
Маркийн талаас...
"Өнөөдөр Еэжин их аз жаргалтай харагдаж байна. Түүнийг өдөр болгон ийм аз жаргалтай байлгахыг хүсэж байна."Хоолоо идэж дуусчихаад хоорондоо юм ярингаа мөхөөлдөс идэцгээж байлаа. Жэксон түүнээс хүнтэй үерхэдэг эсэхийг нь асуухад тэр үерхэдэг гэсэн одоо л хэлэх гэж байх шиг байна. Цаг хугацаа нь энэ биш ээ.
Би: Еэж.....
.
.
Югём түүнд хэлж болохгүй юм хэлчихлээ. Түүний минь инээж байсан царай нь орвонгоороо эргээд нүдэнд нь уйтгар гуниг хурлаа. Югёмийн амыг дээ. Тэгтэл Еэжин босоод явах хэрэгтэй боллоо гэхэд нь босож очоод гарнаас өргөж босгоод хүргээд өгье гэсэн ч гарыг минь түлхчихээд Жэйбомаар хүргүүлнэ гээд хаалга руу явчихлаа. Тэр 2ыг гараад удаагүй байхад нь тэдний араас гарлаа. Ухаан минь хаана явна вэ? Еэжин намайг орхичихвол яах вэ? Ашгүй гэж Жэйбигийн машин урд харагдаж байхаар нь урд талд нь очоод хашлага руу шахаад зогсоолоо. Машинаасаа буугаад Еэжиний хаалгыг онгойлгоод..