1.Сэтгэлээ өөр хүнд өгч болохгүй шүү

593 47 2
                                    




Хурим гэхээр бусад хүмүүст ямар бодол төрдөг бол? Аз жаргалтай амьдрал эсвэл шинэ бүхний эхлэл ? Магадгүй амьдралын шинэ хуудас эхэлж байна гэж хэлж болох юм гэхдээ миний хувьд хурим гэвэл төгсгөл юм шиг санагдаж байна яг одоо би энэ хуримыг хийх юм бол насаараа харамсах юм шиг мэдрэж төрнө...

-Сүйт бүсгүй ирж байна гэхэд би удаан гэгч нь алхаж байгаад өөдөөс минь харан зогсож байгаа үерхээд гурван жил болсон найз залуугаа хараад л итгэл минь улам унтарч байсан юм. Зүүж байсан гивлүүрээ аваад гэнэт л ухаан орсон хүн шиг

-Уучлаарай Жэхёнаа гэхдээ би энэ хуримыг хийж чадахгүй нь бололтой үнэхээр намайг уучлаарай ээжээ ааваа би чадахгүй нь ээ гэсээр хуримын танхимийг орхин хар хурдаараа гүйж эхэллээ одоо л амжихгүй бол би үргэлжлүүлэн өөрийгөө хуурсаар байх болно насаараа хуурсан шигээ...

Энэ бүхнийг эхлэлийг аль хэсгээс ярьж эхлэх ёстой юм бол анх ахлах сургуульд ордог жилдээ түүнийг анх харсан цагаас эхлэх ёстой юм болов уу? Аль эсвэл түүнд анх удаа үнэсүүлсэн үеэ ярих ёстой юм болов уу? Эсвэл бүүр түүнийг анх эр хүний нүдээр харж эхэлсэн үеэ ярих ёстой юм болов уу? Хэзээнээс миний сэтгэл зүрх тэр жаахан хөвгүүнийх болчихсон юм бол?

5жилийн өмнө намайг Москваруу сурахаар явах гэж байхад бүгд л ирчихсэн байсан юм. Ээж аав намайг онгоцноосоо хоцрох нь гэж шавдуулсаар духан дээр минь үнэсээд гаргаж өгөх гэж байхад би харцаараа Жэйкийг ирэхийг хүлээн зогсож байсан юм. Одоо л явчих юм бол хэдэн жилдээ бяцхан дүүгээ харж чадахгүй болохоор л тэр...

Аав духан дээр минь зөөлхөн үнэсээд " Манай хөөрхөн зулзага хэцүү байвал эргээд ирж болно шүү аав ээж нь хэзээд бэлэн байх болно" гэхэд ээж аавыг нудраад

Ээж " Чи одоо юун сонин юм ярьдаг юм манай охин сайн сураад ирэх болно миний охин хоол ундаа сайн идээд байж байгаарай ээж аав нь чадвал амралтаар нь очих болохоор"гэхэд би толгойгоо халь дохисон болчихоод зогсож байтал

Сөүлээс Москвагийн чиглэлийн онгоц зорчигчидоо бүртгэж эхэлсэн тул эрхэм хүндэт зорчигч та ирж бүртгүүлэнүү... гэхэд би эргэн эргэн харсаар ээж аав болон найзууддаа баяртай гэж хэлээд цаашаа алхан явж байлаа.

Удалгүй  цаанаас Жэйк гүйсээр ирээд гарт минь жижигхэн ууттай зүйлс атгуулаад

Жэйк "Нүна энийг өгөх гээд хоцорчихлоо одоо та явах уу? Ингээд л явлаа юу" гэхэд нь би түүний нүдэн дээр тогтон ядах нулимсыг хараад зөөлхөн толгой дохиод

Endless✨Where stories live. Discover now