-Flashback-
Жэйк Ханаг утасаа авахгүй байсан учираас гэрт нь очиод хүлээж байхаар шийд нь эхлээд гэрт нь ороходоо эргэлзэж байсан ч Ханагийн аав нь яг гэртээ орж таарсан болохоор Жэйкийг дагуйлан орохоор болох нь тэр... Яагаад ч юм Жэйк урьдынх шигээ гэрлүү нь орохоос эмээдэг болчихсон байсан юм. Одоо тэд зүгээр л эгч дүүс биш шүүдээ... Хосууд болчихсон...
Жэйкийг ирэхэд Ханагийн ээж урьдынх шигээ инээмсэглэн хүлээж аван хамтдаа хооллож хоолны үеэр
- Жэйк чи Ханатай үерхэж байгаа тийм үү хэмээн шууд асуухад Жэйк доошоо харсаар толгой дохиход
-Сал гэж хэлэхгүй ээ охин минь чамд хайртай чи ч гэсэн хайртайг мэднэ гэхдээ амьдралд зөвхөн хайр байлаа гээд болдог зүйл биш гэдгийг чи удахгүй ойлгох л байх... Чи нас балчир бас туршилагагүй байна. Би чамд дургүй биш шүү Жэюүнаа зүгээр л хайр гэрлэлт гэдэг хоёр тэс өөр гэх гэсэн юм.
Жэйк юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Бүх зүйлс үнэн шүүдээ... Ханад хайртай байлаа гээд гэрлээд жаргалтай байлгах баталгаа байхгүй...
Хана айлын ганц охин аав ээж нь оройтож гаргасан болохоор ёстой хамаг зүйлсээ зориулж өсгөсөн ганц охин нь... Тиймдээ ч охиныгоо буруу сонголт хийхвийдээ гэхээс айсан хэрэг... Жэйкд дургүйдээ биш зүгээр л тэд тохирохгүй хүмүүс байж болох байсан болохоор л тэр...
Жэйк зүгээр л гаран гадаа цас будархыг харан Ханаг хүлээн зогсож байлаа...Үнэндээ буцаж ороод хүлээх зориг байсангүй. Үнэн гэдэг ийм л байдаг бололтой гэдэг бодол төрж үнэний өмнө хүчин мөхөсдөж байв. Гэхдээ өөр хүнд өгөх тэнхэл байхгүй гэдгээ ч сайн мэдэж байлаа.
Хэдэн цаг ч зогссон юм бүү мэд нэг мэдэхэд тэдний гэрийн өмнө хээнцэр үнэтэй дээд зэрэглэлийн машин зогсох нь тэр... Үгүй байгаасай гэж хүссэн ч хэдэн жилийн өмнө харж байсан өнөөх ах бууж ирэхдээ энгэртээ өөрийнх нь хайртай эмэгтэйг тэвэрчихсэн бууж ирэхэд л дахин нэг удаа үнэнд цохиулаад авах шиг л болов.
Уурандаа хурдан хурдан алхсаар тэдний өмнө очин
- Санаа зовоод байсан юм ингээд эрүүл саруул авчирж өгсөнд баярлалаа одоо үүрэг чинь дуусчихсан болохоор найз бүсгүйг минь өгчихгүй юу гэхэд
Жэхён нэг энгэрт нь наалдан унтах Ханаг харан Жэйкрүү ёожилсон байдалтай нэг ширтчихээд
-Яах уу? Миний энгэрт их тухтай байгаа бололтой
Ийнхүү хэлэхэд нь Жэйк шууд л нэг алхан Ханаг булаан тэвэрч аваад
ESTÁS LEYENDO
Endless✨
Fanfic- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...