Зиа тэгэхээр оюутнуудаа зуны амралт эхэлж байгаатай холбогдуулаад удахгүй 3-р курсээ төгсөх үе маань хаяанд ирээд шалгалтууд ч бас ойртож байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа байх тиймээс бүгд бие даалтууд болон шалгалтуудаа сайн өгөхийг багшийн хувиар хүсч байгаагаа хэлье ингээд өнөөдрийн хичээлийн сэдэв бол хэмээн багшийг лекцээ үргэлжлүүлэхэд л би утаснаасаа арай хийн харцаа салгаад хичээлдээ төвлөрөхийг хичээлээ.
Жэйк надтай холбоо барихгүй бараг л хагас жилийг ардаа үдчихэж эхлээд зүгээр л түүнийг завгүй байгаа юм байна гэж боддог байсан юм. Гэтэл сүүлдээ би үнэхээр түүний амьдралд хэрэггүй хүн болчихсон байвал яах вэ гэдэг айдас төрж эхэлсэн юм. Жэйкийн ээж аав ослоор нас барж Жэйк хэдэн сар сэхээн амьдруулах тасагт хэвтэж сэрэхэд тэр ганцаарахнаа болчихсон байсан энэ хорвоо дээр цор ганцаараа тэгээд л солонгост өвөөгийндөө нэг ёсондоо манай Жина дээр ирсэн юм. Жинагийн ээж аав нь үргэлж завгүй байдаг болохоор тэрээр багаасаа л эмээ өвөөтэйгээ амьдарч эхэлсэн. Нэг үгээр эмээ өвөөгийн хайранд умбаж өссөн эрхийн мангар гэхүүдээ. Харин би бол Жинагийн багын сайн найз бид хоёр бага сургуульд орохдоо л найзалж тэрнээс хойш одоо нийтдээ маш олон жил найзлах болсон.
Түүнийг анх харсан өдрөө би хэзээ ч мартдаггүй юм. Их хөөрхөн бор охин надруу намайг Жина гэдэг гэж ирээд л танилцахад би түүнээс хойш нэг өдрийг ч алгасахгүйгээр зүү орохооргүй дотно найзалж эхэлсэн юм харин биднийг 14 хүрдэг жил Жэйк Австралиас ирч билээ анх хэнтэй ч юу ч дуугардаггүй хөвгүүн өрөөний мухарт очоод өвдөгөө тэврээд суучихна эсвэл зүгээр л хаашаа ч юм мэдэхгүй гөлрөөд суучихдаг нь хангалттай миний сэтгэлийг өвтгөдөг байлаа тиймдээ ч би Жэйктэй ярих гэж англи хэлээ хэрэндээ сайжруулж түүнтэй ойр зуурын зүйлс ярьж харин нэг л мэдэхэд бид хоёр инээлдээд хамт хөл бөмбөг тоглож би заваараа түүнтэй хамт хөгжимийн тэнхимд төгөлдөр хуур тоголсоор бид хоёр хэн хэнээс ч илүү дотно болчихсон байсан. Жэйк жилийн дараа л бусадтай ямар ч асуудалгүй ярьдаг хүүхэд болчихсон. Олон найзуудтай болж эхэлж нийгэмтэй нээлттэй харьцдаг болоод ирсэн.
Үргэлж л өөрийгөө эцэг эхийнхээ үхэлд буруутгаж байсан хүүгийн нүднээс би хэзээнээс ч юм гэрэл цацарч байхыг хардаг болсон. Цаг хугацаа ч ёстой харавсан сум шиг өнгөрч Жэйк үнэхээр хурдан том болж байсан юм хэдхэн жилийн өмнө өрөөний мухарт уйлахад нь би эвлэггүйхэн англи хэлээрээ түүнийг аргадах гэж хичээдэг байсан хөвгүүн охидын харцыг булаасан хөвгүүн болж эхэлсэн. Намайг ахлах сургуулиа төгсөх гэж байхад Жэйк дунд сургуулиа сонгохоор болоход хэн бүхэн шоконд орсон хариултыг сонссон юм. Би ч гайхширсан хэдий бид хоёр үргэлж л хөгжимийн тэнхимд надтай төгөлдөр хуур тоголдог байсан ч би түүнийг тэгтлээ дуртай гэдгийг нь анзаараагүй өнгөрчихсөн.
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...