-🧡-
Яагаад ч юм чи миний амьдралд би чиний амьдралд байх ёстой байсан юм шиг чи бид хоёр бурханаас заяагдчихсан юм шиг санагддаг...
Жэйкийн төрсөн өдөр яг ажилын өдөр болж таарсан болохоор хол явж тэмдэглэх хэцүү байдаг яахаа мэдэхгүй эхлээд ямар нэгэн хөөрхөн чимэглэл хийх ёстой гэдгээ л мэдэж байлаа. Төрсөн өдрийнх нь бэлгийг нь бэлдчихсэн болохоор тэрэндээ л яадаж сэтгэл хангалуун байна. Маргааш Жэйкийн төрсөн өдөр болно. Нүүрээ цэвэрлэчихээд өрөөндөө орж ирээд арьс арчилгаагаа хийж байтал ээж орж ирээд орон дээр минь суух нь тэр... Хэсэг чимээгүй байж байснаа
- Чи ойрын үед хаагуур хоноод байгаа юм?
-Би хэлсэн биздээ Жинагийнд хоносон гэж
-Тэнэг хүн хуурч байгаа юм шиг л байх юмдаа Жина нүүгээд хэр их удаж байгаа билээдээ?
-За за Жэйктэй хамт хоносон юмаа
-Чи галзуурчихаа юу том болсон хүүхэдтэй юу хийж тэнд
-Ээж!
-Та чинь эртээд ирж хоноход нь дуртай байсан биздээ? Яагаад намайг очиж хоноход дургүйлэхээд байгаа юм?
-Хөөе тэр чинь аав бид хоёр чинь байгаа болохоор л тэгэж байгаа болохоос эмэгтэй хүүхэд байж ичих ч үгүй ганцаараа амьдардаг эрэгтэй хүүхдийн гэрт тэгэж хамаагүй явж хоноод байхдаа яадаг юм?
-Жэйк ганцаараа амьдардаг болохоор нь л тэр шүүдээ ер нь надаас өөр хэн Жэйкд санаа тавих юм?
-Жэйк одоо том болсон энэ жил гарахад л 20 хүрч байгаа хүүхэдэд юунд нь одоо санаа тавьдаг юм миний охион чи жаахан байхад нь дүү шигээ бодоод өхөөрдөөд хайрладаг байсан ч одоо бол бүх зүйл өөр болсон ойлгож байна уу? Жэйк ч бас өөрийн гэсэн амьдралтай болоод явах цаг болсон чи ингээд ээж нь ч биш төрсөн эгч нь ч биш байж амьдралд нь оролцоод байх хэрэг байхгүй
-Жэйкийг өрөвдөөд сайн ханддаг юм биш ээжээ би Жэйкд хайртай
-Тэгээд харин наад сэтгэл чинь өрөвдөх сэтгэл гэж ойлгож байнаа ээж нь Жэйкийн ээж аав нь байхгүй тийм том осолд орсон бас саяхан хүртэл осолд орсон гээд тэглээ гээд гэхэд ээж буруу зүйл хэлсэн гэдгээ шууд л ойлгосон бололтой амаа дарсаар
-Тэгэхээр Жэйк намайг байхгүйд осолд орсон гэдэг үнэн байх нь ээ? Яаж надад хэлж чаддагүй байнаа?
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...