20. Sweet and sour

116 13 5
                                    

Тоглолтын дараа бид хоёр хамтдаа бүжиглэж байхдаа би түүнд хүүхэдтэй болох гэж байгаа талаараа хэлэх үү эсвэл хэлэх ёсгүй юу гэдэгтээ эргэлзсээр байсан ч Жэйкийн сургуулийн хариуг дөхүүлээд хэлэх нь зүйтэй байхдаа гээд түр азнахаар шийдэв.

Жаахан өлмийгөө өргөөд Жэйкийн чихэнд ойртоод

- Би чамд хэлэх нэг баяртай мэдээтэй гэхэд Жэйкийн нүд нь гялалзсаар

- Ямар та ажилд орчихоо юу?

-Үгүй ээ тийм биш одоохондоо баяртай мэдээ гэдэгт нь итгэлтэй байж чадахгүй байгаа ч гэсэн цаг нь болохоор хэлнээ

Тэр шөнө бид хоёр шөнөжингөө сугуулийнх нь цэцэрлэгээр хамтдаа алхаж сонгодог хөгжимийн тансаг аялгуунд хамтдаа умбаж өөрсдийгөө яг орчин үеийн Ромео Жулльет мэтээр мэдэрч байсан гээч.

Хэчнээн их жаргалтай байсан гэдгээ хүн дараа нь энэ бүхнийг өнгөрөөд урсаад одоход л анзаарах нь жаахан харамсалтай юмдаа...

Жэйк бид хоёр поларойд зураг авахуулангаа камер дээр дарахад Жэйк уруул дээр минь зөөлхөн үнэсэх нь тэр...

Энэ магадгүй бидний хамгийн сүүлийн аз жаргалтай орой байсан ч байж мэднэ...

Шинэ сар эхэлж , шинэ жил эхэллээ...

12.31ны орой бид хоёр хамтдаа суунгаа оргилуун дарс буудуулчихаад бие биенийгээ тэврэнгээ хэвтэж байхад аль хэдийн нэг сар гарсан 9 долоо хоногтой болсон хөөрхөн үрийгээ аавд нь хэлэхээр зориг шулуудан

- Жэйк нүдээ аньдаа чамд харуулах нэг чухал зүйл байна

- Юу юм бэ?

- Гараа тосож байдаа гэхэд тэр минь хөөрхөн гэгч нь нүдээ аниад гараа тосоход нь зөөлхөн гэгч нь би гаран дээр нь хэвлийд минь бойжиж буй хөөрхөн үрийнхээ эхоны зургийг тавиад бараг л зүрх минь аман дээрээ гарах шахтал хүчтэй цохилж, сандарсандаа хаашаа ч хамаагүй гүйгээд явчихмаар санагдана.

Жэйк ч ямар нэгэн зүйл гаран дээр нь тавьсан байгааг мэдэрсэн бололтой нүдээ нээгээд аажуухан гаран дээр нь байх эхоны зургийг хараад ойлгосон бололтой нүд нь томорсоор

- Нүна та жирэмсэн болчихсон хэрэг үү?

-Мхм 9 долоо хоногтой гэсэн

-Нүна нээрээ юу үнэхээр үү? Би тэгээд аав болно гэсэн үг үү? Баярлалаа үнэхээр их гээд намайг тэврээд эргүүлж байхдаа хурдан гэгч нь намайг газарт буулгаад

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Endless✨Where stories live. Discover now