Ажилын анхы өдөр байсан болохоор бүх хүмүүс л намайг сонирхож Жэйкийн ангид ороход хичээл орох гэсэн биш би өөрийгөө танилцуулахаар боллоо
-Багшаа та одоо дөнгөж 23тай гэсэн үг үү?гэсээр нэгэн хөвгүүн гараа өргөн асуухад
- Мхмм саяхан сургуулиа төгсөөд бараг л нэг долоо хонож байна
-Вааав тэгвэл найз залуу? Биднээс бараг л насны зөрүүгүй юм байна шүүдээ
-Тэгсэн ч би та нараас 4 эгч болохоор та нараас илүү их амьдралыг мэднэ гэж ойлгож болно шүү
-Багшаа та яагаад заавал орос хэлийг сонгох болсон билээ?
-Мммм яахав олон янзын шалтгаан байсан ч багаасаа л хэн хүнээс илүү үнэнчээр үзсэн сайн мэддэг байсан болохоор л надад орос хэл их ойр байсан гэхүүдээ
-Тэгээд найз залуутай юмуудаа багшаа
-Мммм та нар юу гэж бодож байна?
-Ийм хөөрхөн байж найз залуугүй байна гэж байх уу?
-Найз залуу байхгүй ч хайртай хүн бол байгаа хэмээн Жэйкруу харан хэлэхэд Жэйк хичээлээ хийсэн болсоор доошоо хараад сууж байлаа
-Ээээе тэр залуу чинь сохорчихож багшаа та зүгээр л надтай үерхчих
- Мммм болохгүй ээ би тэр залууд одоо бараг л 10 жил хайртай байгаа юм бараг л анх харсан цагаасаа л аан энэ хүнийг би л хайрлах хэрэгтэй юм байна гэдэг бодол төрж байсан
-Тэгвэл таны анхны хайр хэрэг үү?
-Ммм бараг л заа тэгэхээр багш нь гэхэд хонх дуугарахад би үргэлжилүүлэн
-Эхний хичээл дээрээ өөрийгөө танилцуулсан болохоор цаашдаа бүгд хичээлээ идэвхитэй хийцгээе
Ийнхүү би ч дуртай дургүй хичээлүүдээ орсоор үдийн завсарлагаанаар багш нартай хамт хооллочихоод Жэйкийг ажиж байтал Жэйк ганцаараа хоол идээгүй чихэвчээ зүүгээд сууж байхад нь гэнэт л надад хачин ихээр гунигтай санагдаад ирэх нь тэр...
Хэзээнээс энэ хүүхэд буцаад л ийм чимээгүй дуугүй ноомой болчихсон юм болдоо? Намайг орхиод явснаас хойш сайн байгаа байх гэж өөртөө итгүүлж боддог байсан минь ингээд л талаар өнгөрчих гэждээ...
Ангидаа ганцаараа байсан Жэйк дээр очоод урд нь савтай хоол тавихад Жэйк гайхсаар надруу хараад
-Нүна
-Хоолоо идээгүй биздээ алив хоёулаа явж гадаа цэцэрлэг дээр хоол идье гэхэд Жэйк надруу одоо хүртэл гайхсан харцаар харсаар би харин түүнийг түлхсээр сургуулийн гадаах талбайд ирлээ.
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...