14.Гэнэтийн зочид...

119 20 2
                                    


Чи мэддэг болов уу чиний харцнаас гэрэл цацарч, одод зөвхөн чиний л нүдэнд гялалздаг гэдгийг... Чиний надруу хардаг харцыг харах бүртээ би улам ихээр чамд дурладаг... Үүрд чиний хажууд тэр гайхалтай сэтгэл зүрхийг минь эзэмдсэн харцыг харахыг хүснэ...

Намайг сэрэхэд гадаа цагаан цасаар будагдсан байх нь тэр... Анхны цас... Би орноос сэмээрхэн босоод өчигдөр ийш тийшээ шидэлж хаясан хувцаснуудаа түүн өмсөөд цонхоор харан хэсэг зогсов. Удалгүй Жэйк боссон бололтой араас минь ирэн тэврээд хүзүүг минь зөөлхөн үнэрлэнгээ үнэсээд толгойгоо мөрөн дээр минь тавих нь тэр...

-Өглөөний мэнд!

-Өглөөний мэнд миний хархүү

-Хөөх цас орчихож

-Мхмм хоёулаа өглөөний цайгаа уучихаад гарч цасан бөмбөлөг хийцгээе гэхэд Жэйк инээмсэглэл тодруулсаар

-Би өглөөний цай бэлдэж өгье

-Үгүй ээ би өөрөө

-Нүна та дандаа л хийж өгдөг шдээ энэ удаад би хийж өгмөөр байна

Эвлэггүйхэн шарсан өндөг, жаахан түлэгдчихсэн гахайн утсан мах, хэтэрхий зузаан хэрчисэн өргөст хэмх гээд л хүн харахад ердөөсөө ч сайхан харагдахгүй байгаа энэ зүйлс яагаад ч юм бэ надад хамгийн эгдүүтэй харагдаад барахгүй хайр минь үнэхээр их хүрч байлаа. Жэйк надаас хариу хүлээсээр өхөөрдөм гэгч нь ширтэх бөгөөд би харин хариуд нь тодоос тод инээмсэглэл тодруулаад

-Хамгийн амттай өглөөний цай байна гэхэд Жэйк дуртай байгаа нь илт зөөлхөн инээмсэглэл тодруулсаар

-Нээрээ юу гэхэд нь би толгойгоо хурдан хурдан дохиод эрхийн хуруугаа гозойлгоход Жэйк урд минь суун бид хоёр энгийнээр хамтдаа өглөөний цайгаа ууж эхэллээ... Албан ёсоор би түүнийх тэр минь минийх болсон анхны өглөө...

Бид хоёр гадаа гаран гэрийн гадаа байх хашаа нь дотор хамтдаа хөөцөлдөн цасаар байлдаж,Жэйк намайг эргүүлэн тэвэрсээр эцэстээ бид хоёр цасан хүн ч хийх тэнхэлгүй болсоор газар сэвсийсэн цасан дээр хэвтэцгээн гар гараасаа атгалцсаар тэнгэр өөд харсаар уртаас урт нэг амьсгаа авацгаалаа.

-Нүна

-Ммм

-Та яагаад надад анхнаасаа сайн ханддаг байсан юм бэ? Би муухай ааштай бас тантай муухай харьцдаг байсан шүүдээ

-Жинэхэнээсээ сонсмоор байна уу?

-Мхмм

-Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нь эсвэл юунаас эхлэхээ би чамайг анх Жинагийнд харсан тэр мөчидөө л хамт байхыг хүссэн. Чи буланд өвдөгөө тэврээд сууж байхад аан энэ хүүхэдэд би үнэхээр хэрэгтэй юм шиг байна гэж бодогдсон зүгээр л тэр өдөр би чамруу эвгүйхэн сайн уу гэчихээд орой нь гэртээ ирээд л шөнөжингөө чиний талаар бодсон. Чиний надруу харсан харц чиний харц миний энэ дэлхий дээр өөр хэнээс харж байгаагүй тийм л онцгой харц байсан. Одоо ч би чиний харцанд хамгаас их хайртай чиний жаргалтай үедээ гаргадаг нүүрний хувирал харцанд би дурлачихсан. Чи намайг ангилиар ярьж чаддагүй гээд шоолоод инээхэд үнэндээ би өөрийгөө шоолуулсандаа огтоосоо ч эмзэглээгүй харин чамайг надруу хараад анх удаа инээмсэглэж байх л хамгийн жаргалтай байсан. Тэгээд л үнэндээ хэзээнээс юм бэ тэр үзэсгэлэнтэй харцанд чинь би багтаж байхыг хүсдэг болчихсон.

Endless✨Where stories live. Discover now