Цонхон дээр буух бороон дуслуудыг хараад дахиад л хөнгөн гуниг төрөөд эхлэх нь тэр... Үргэлж метрогоор явсаар байгаад сүүлдээ нарны гэрэл, гадаах орчинг ч мартахаар шахаж байсан болохоор өнөөдөр яагаад юм метронд биш автобусанд суугаад эмнэлэгийн үүдэнд ирлээ...гэсэн үргэлж л бороо ордог цаг агаартай гэдгийг нь мартчихаад шүхэргүй буухдаа цүнхээ толгой дээрээ бариад хэрэндээ л толгойгоо норгочихгүй гэсэндээ хурдан хурдан алхаж байтал гэнэт л дээрээс минь бороо орохоо зогсчих нь тэр...
Гайхсаар дээшээ хартал Сонхүн эвлэггүйхэн нэг гараараа таягаа тулчихсан нөгөө гараараа шүхэрээ бариад
-Таныг шүхэргүй ирж байгаа болов уу гэж бодоод санаа зовоод гараад ирсэн юм гэхэд нь би эхлээд түүнийг миний өмнө ингээд зогсож байна гэж төсөөлөөгүй учираас ч тэрүү гайхсан ч удалгүй өөдөөс нь инээмсэглэл тодруулсаар
-Баярлалаа Сонхүнаа алив би шүхэрийг чинь барья чи харин намайг түшээд яв гэхэд Сонхүний нүүрэнд инээмсэглэл тодрон бид хамтдаа эмнэлэгрүү орлоо.
Хэзээнээс ч юм Сонхүн надруу инээмсэглэдэг болчихсон байсан. Анх удаа түүний тэр зөөлхөн дулаахан инээмсэглэлийг хараад зүрх минь удаан хугацаанд мэдрээгүй байсан дулааныг мэдрэх шиг л болсон гэдгийг нуулгүй хэлмээр байна. Зөвхөн Жэйкийг л надруу инээмсэглэхэд авдаг байсан тэр л нэг танил бөгөөд дотно мэдрэмж...
Яг одооноос бараг л дөрвөн сарын өмнө хичээл амарч шалгалтууд эхэлж байхад анх бид хоёр танилцаж Сонхүн тэр үед надруу хялам ч хийж харахыг хүсдэггүй байлаа. Харин одоо бид хоёр элдэвийн зүйлсийг хамтдаа ярилцаж заримдаа нууцаар гадуур гарч үнэхээр хэний ч танихгүй, хэнд ч итгэдэггүй байсан, энэ харийн газарт минь надад томоос том хань болох хэн нэгэнтэй учирсандаа би юу юунаас илүү их жаргалтай байсан.
Өнөөдөр Сонхүн гипсээ авахуулаад алхаж болох үгүйгээ шийдээд бас бус эмчилгээ хийлгэж эхлэх болно. Эмчийн өрөөнд хүлээгээд сууж байхдаа би цүнхнээсээ хар тодруулагч гаргаж ирээд Сонхүний гипстэй хөлөн дээр
"Гипсээ дахиад битгий манай Сонхүн дээр эргэж ирээрэй! Амжилт Сонхүнаа" хэмээн бичихэд Сонхүн эхлээд юу хийж байгааг маань гайхсан ч төд удалгүй миний бичиж буй үгийг хараад инээн
-Юу вэ хүүхэд шиг гэдэг нь би ямар жаахан хүүхэд байгаа бишдээ
-Хөөе заавал ингэж бичих хэрэгтэй байдаг юм манай чамтай нас чяцуу дүү байдаг гэж би хэлж байсандаа тэгэхэд тэр маань ч бас хөл бөмбөг тоглож байгаад шагайгаа жаахан эвгүй болгоод хоёр долоо хоног гипстэй явсан юм. Яахав чамайг бодвол бага хугацаа ч гэсэн намайг ингэж бичсэнээс хойш ердөөсөө дахиад хөлөнд нь муу зүйл тохиолдоогүйдэг тиймээс миний хэлж байгаад зүгээр л итгэ мэдэв үү?гэхэд Сонхүн чимээгүй дуугай хураах нь тэр... Хэсэг хугацааны дараа Сонхүн
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...