Хэн нэгнийг хайрлахад ямар нэгэн шалтаг шалтгаан эсвэл бүүр хэмжүүр,зааг гэж байдаг болов уу? Энэ бүх хугацаанд би өөрөөсөө зугтаж ирсэн маань түүнд хайртайгаа нуусандаа биш эсвэл ойлгоогүйдээ биш зүгээр л би айсан... Бид үргэлж л гэр бүл шиг магадгүй би заримдаа түүний ээж шиг аав шиг заримдаа эгч шиг нь байж ирсэн...Гэтэл нэг л мэдэхэд би тэр жаахан хөвгүүнгүйгээр амьдарч чадахгүй болчихсон байсан. Хачин юм шүү... Гарнаас минь атгахад догдолж, цээжинд нь наалдаад зүрхнийх нь цохилт бүрийг сонсохыг хүсдэг болчихсон байсан...
Намар ч болж навчис аль хэдийн шарлаад эхэлчихсэн Сөүлд маань намар болж эхэлж байх шив... Тэгэхээр Жэйкийн төрсөн өдөр ч гэсэн удахгүй болно гэсэн үг...
Үнэндээ сургуульд ажиллах надад таалагдахгүй байгаа ч гэсэн өдөр бүр Жэйктэй хамтдаа явж орой тараад гарнаасаа атгалцаад амттай зүйлс идэнгээ явах зүгээр л ийм энгийн зүйлсэд хэтэрхий жаргалтай байна.
Хичээлүүд тарчихсан болохоор хөгжимийн тэнхимруу ортол Жэйк ганцаараа хийлээ дарчихсан зогсож байх нь тэр...Харин нэг зүйл биш байгааг зөнгөөрөө ойлгосон би түүний гарыг бага зэрэг салгаlж байсан гэдгийг анзаараагүйгээ саналаа.
-Жэйк гэхэд Жэйк намайг харсан даруйдаа хийлээ доош нь буулгаад
-Нүна та энд?
-Чамайг харахаар л манай бяцхан найз залуу хэрхэн хийл тоглож байгааг харж биширхээр ирсэн гэхүүдээ дахиад харья даа гэхэд Жэйк өөдөөс минь хачин гэгч нь инээмсэглэл тодруулаад
-Дараа нь мммм бүүр дараа нь тоглож үзүүлье зөндөө харсан шүүдээ
-Тэгвэл надад дарахыг заагаад өг гэхэд Жэйк надад байрлалыг нь зааж өгөнгөө ойртоход бид хоёрын хооронд бараг л зай үлдээгүй байх бөгөөд түүний минь амьсгал хүртэл надад мэдрэгдэхэд миний биеэр тог гүйлгэж орхив.
Ингээд Жэйк надруу тасралтгүй ширсээр гараа миний дээр тавиад ардаас минь тэвэрсээр хийл тоглож байлаа. Харин энэ хооронд би хийлэнд биш зөвхөн Жэйкд л хамаг анхаарал минь төвлөрсөөр байлаа.
-Амархан байгаа биз?хэмээн асуухад би хийлээ буулгаад Жэйкийг өлмийгөө өргөөд үнэсэж эхэллээ...
Жэйк ч гэнэтийн үйлдэлд минь гайхсангүйгээр үл барам зөрүүлэн өөртөө татсаар үнэсэж байлаа... Жаргалтай байна бүр хэтэрхий жаргалтай байгаа болохоороо хэн нэгэн бидний энэ жаргалыг сүйтгэчихвийдээ гэхээс айх шиг...
DU LIEST GERADE
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...