-🧡-
Жэйк чи миний хувьд мөрөөдөл,гэрэл гэгээ,хүсэл тэмүүлэл,итгэл найдвар минь байсаар ирсэн...
Бид хоёр зэрэгцэн сууцгаагаад хоёр талаас нь бялуугаа идэх бол Жэйк тасралтгүй намайг ширтэхэд нь сүүлдээ би ичиж орхин
-Яасан бэ миний нүүрэн дээр юм наалдчихаж уу? гэхэд Жэйк зөөлхөн тогойгоо сэгсрээд
-Хэчнээн хөөрхөн найз бүсгүйтэйгээ гайхаж бахархаж сууна
-Тэгвэл би ч гэсэн хэчнээн царайлаг хархүүтэйгээ бахархаж хараадхья нүдээ аньж байгаач гэхэд Жэйк зөөлхөн гэгч нь нүдээ анихад би түүнийгээ ширтсээр эхлээд хамгийн хөөрхөн гэрэлтсэн нүдийг нь зөөлхөн үнэсээд дараа нь миний хэзээд үнэсмээр санагддаг өндөр гоё хамрыг нь үнэсээд, хацар дээр нь үнэсээд эцэст нь булбарай зөөлхөн уруул дээр нь үнэсээд бэлгээ өгөхөд
-Жэюүнаа чамд хэчнээн их хайртайгаа үгээр ч илэхийлж чадахгүй учираас зүгээр л захиа биччихсэн шүү
-Ийм юмаар яах гэсэн юм бэ? Та өөрөө л байхад болохоор байхад
-Харин өөрөө дотор нь байгтсан байгаа болохоор л өгч байгаа юм нээгээд үздээ
Тэр өдөр би их дэлгүүрээс хосын бөгж авсан байсан юм. Угаасаа үерхээд бид хоёр хосууд гээд баталчих нэг ч зүйл байгаагүй учираас бид хоёрын хайрыг баталсан эд зүйлстэй болохыг хүссэн нь бөгж байсан юм.
Жэйк гайхсаар надруу харахад нь би дахиад л санаа зовсоор
-Яасан таалагдахгүй байгаа юм уу?
-Үгүй ээ харин ч маш их таалагдаж байна зүгээр л таниас ийм бэлэг авна гэж мөрөөдөж төсөөлж л байсан болохоос бодитоор авна гэж бодож байгаагүй юм
-Одоо хүртэл би чиний найз охин гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна уу? Түүнийг алгуурхан толгойгоо дохиход нь би инээмсэглээд хацарнаас нь зөөлхөн илэнгээ өөрлүүгээ харуулан
-Жэюүнаа, би чинийх анхнаасаа бүүр эхнээсээ л чинийх байсаар ирсэн би зөвхөн чамд л зориулагдсан за юу? Би чинийх Шим Жэюүн
Ийнхүү бид хоёр бөгжөө солилцон зурагаа авахуулаад Жэйк намайг шууд л өргөн эргүүлсээр
-Хайртай шүү
-Би ч гэсэн зөндөө их хайртай
Жэйкийн төрсөн өдрөөр гэрт нь хононо гээд хэлчихсэн байсан болохоор ээж аав ардаас утасдаад сүйд болоод байсангүй. Тиймдээ ч сэтгэл амар хоноод явахаар боллоо.
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...