5.Ганц удаа...

145 29 1
                                    


Сонхүнаас хэдэн зуун дуудлага ирсэн ч хариулахгүй байсаар сургууль дээр номын санд ирчихээд юу хийхээ мэдэхгүй суусаар гараад явж байтал сургуулийн маань нэг хятад охин ирэн надад үүдэнд хэн нэгэн хөвгүүн хүлээж байна гэсэр болохоор гайхсаар хоёр давхараас буун сургуулийн үүдэнд иртэл Сонхүнийг байх гэсэн таамаг минь биш болж таарч би тэгтэлээ бэтгэртэлээ хүлээж, санаж байсан тэр нэгэн хүн минь зогсож байх нь тэр... Нүдэндээ ч итгэж өгөхгүй байрандаа гацан зогсож байгаад шууд л хурдаа аван Жэйкийн зүг хурдтайгаар гүйж эхэллээ...

Жэйкийн үнэр, тэврэлт, түүний гэсэн бүхнийг хэтэрхий их бүүр хэтэрхий их өгүүлж санасан гэдгээ шууд л мэдрэн нүднээс минь нулимс асгараад эхэллээ... Одоо ч түүний тэвэрт ингээд тэврүүлээд зогсож байгаадаа үл итгэн дахиад л түүнийг мөн эсэхийг шалгахаар тэмтэрсээр хацарт нь зөөлхөн хүрэхэд Жэйк гарыг минь атгаад нулимстай нүдээр надруу ширтэсээр инээмсэглэл тодруулан

-Сайн уу эгчээ

-Муу зэвүүн амьтан би чамайг ямар их санасан гэж санана. Санасандаа өөрийгөө дотроосоо идэж галзуурах шахдаг байсан гэдгийг минь мэдэх үү? Муу өөдгүй амьтан яаж яаж чи намайг тэгэж хаяж алга болж чаддаг юм?гэсээр түүний цээжрүү цохиход Жэйк намайг болиулахгүйгээр надаас уучлалт гуйсан харцаар ширтсээр байсан юм.

-Би ч бас таныг галзуурталаа санасан санасандаа үхэх шахсан

- Тэгээд яагаад яагаад өдийг хүртэл ямар ч хэл сураггүй алга болчихсон юм? Яагаад би чамайг өвдчихсөн байхвийдээ эсвэл ямар нэгэн муу зүйл болчихоогүй байгаа гээд хэчнээн их санаа зовж байсан гээч эсвэл намайг ор тас мартчихсан юм болов уу? Эсвэл би буруу зүйл хийчихсэн юм болов уу гээд л хэдэн мянган удаа өөрөөсөө асуудаг байсныг чи мэдэх үү?

-Бүгд миний буруу болохоор бүгд миний буруу болохоор намайг уучлаарай ммм гэсээр намайг энгэртээ тэврээд үсийг минь илбэнгээ тэврэх нь тэр...

Энэ бүхнийг хэчнээн их санаж галзуурах шахаж байсан гээч...Хагарч бутарсан хэсгүүд түүний ганцхан тэвэрт ингээд л эргээд нэгдчих гэждээ. Чи надад юу л хийж орхиов дээ Жэйк...

Хоёр нүд нь бүлцийсэн амьтанд инээлдсээр зайрмаг идэнгээ Жэйкийн зарим ачааг зөөсөөр манайд ирлээ. Мэдээж энэ удаан хугацаанд Жэйкийг харалгүй удсан болохоор би түүнийг буудалд байрлах гэж байхад нь гэртээ аваад ирсэн юм. Гэртээ ирмэгцээ Жэйкийг хэчнээн том болчихсон бас хэчнээн биерхүү эршүүд болчихсон гэдгийг нь сая дахиад нэг анзаарав.

Endless✨Where stories live. Discover now