-Би чамд хайртай Шим Жэюүн би чамд юу юунаас илүү ихээр хайртай...Одоо л хэлэхгүй бол магад би хэзээ ч хэлж чадахгүй байх тийм үү?
Гэнэтийн байдлаар би түүнийг үнэссэнд Жэйк ч гайхсан бололтой надруу харсаар хариу нэхэх бол би түүнрүү харсаар
-Шим Жэюүн би чамд хайртай гэж байна
- Нүна та одоо зүгээр л сэтгэл хөдлөлдөө автаад ингэж хэлж байгаа юм явцгаая
-Жэйкийн талаас-
Эгчийг байхгүй байх хугацаанд би аль болох хамгийн сайнаараа амьдрахыг хичээж байсан юм. Аав ээж нас барсанаас хойш надад хэн нэгнийг харж суух эрх байхгүй болсон болохоор нэгэнт л удахгүй насанд хүрэх дөхөж байгаа болохоор бэлтгэлийнхээ хажуугаар цагийн ажил хийхээр сэтгэл шулуудсан юм.
Эхлээд л бүх зүйлс сайхан байсан. Өөрийнхөө олсон мөнгөөр хайртай эмэгтэйдээ амттай зүйлс явуулаад л надад өдөр бүр илүү амттай санагддаг байсан. Тэмцээнд оролцохоор явахдаа хүртэл цуглуулсан мөнгөөрөө эгчтэй уулзаж үнэхээр л би яг л тэр хүсээд байдаг эгчийн мөрөөдлийн залуу болоход ойртчихсон юм шиг санагдаж байсан.
Хийл дээр хүртэл дөнгөж сураад удаагүй аталаа хамгийн том шагналуудыг нь түүгээд л багш нар олон улсын шүүгч нар хүртэл намайг ирээдүйд өсөн дэвжих залуухан хийлч болно гэдэгт баттай итгэлтэй байж би өөрийгөө үнэхээр урлагт авьяастай бас нэг ч болтугай зүйлсийг сайн хийж чаддаг гэдэгтээ баярлаж байсан ч тэр нэг өдөр осол болоогүй бол бүх зүйлс сайхан байх байсан биз...
Сөүлд сүүлийн 20жил орж байгаагүй их хэмжээний цас орчихсон болохоор хүргэлтийн хоолнууд явахад бэрх болчихсон байсан учираас манай хоолны газрын захирал бидэнд илүү мөнгө өгнө гэдэг амлалтанд яагаад ч юм хууртсандаа би тэр өдөр гарчихсан... Бүх зүйлс маш хурдан болоод өнгөрсөн учираас би ч өөрөө яг юу болсон тухай бодож амжаагүй юм. Гар минь янгинатлаа өвдөж, тэсэхийн аргагүй өвдөж байсан ч миний хамгийн ихээр айж байсан зүйл минь гэвэл дахиад эгчийн надруу хараад инээмсэглэх инээмсэглэлийг, намайг тэврэхэд үнэртдэг тэр л нэг анхилам үнэр дулаахан тэврэлтийг нь хэзээ ч дахиад харж чадахгүй байхвий гэхээс үхэтлээ айсан...
Үхэлээс биш харин дахиад таныг харж чадахгүй болох вий гэхээсээ үхэтлээ айсан...
-Зохиолчийн талаас-
Жэйк осолд ороод бараг л гурван сарын турш сэхээн амьдруулах тасагт байсан учираас бүгд л түүнийг амьдраасай гэж залбирч байсан юм.Мэдээж шүүдээ Жэйкийн амьдрал үргэлж дардан байгаагүй учираас л тэр... Эмч нар хүнд гэмтэл аваагүй хэдий ч яагаад ухаан орохгүй байгаа талаар нь ярилцацгааж гайхацгааж байсан ч гар нь дахиад хийл барихад хэцүү болсон байсан юм.
YOU ARE READING
Endless✨
Fanfiction- Манай Жэйк өдөр ирэх тусам л том залуу болоод өсөөд байгаа юмуудаа эгдүүтэй гэдэг нь гэхэд Жэйк гэнэтхэн их л нухацтайгаар надруу харан гарнаас минь атгаад -Нүна, би одоо аль хэдийн том болсон. Жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт аашилахаа больж үз...