Үдэшлэг

2.6K 260 42
                                    

-------Chapter 2-------

"ХӨӨӨӨЕ! АЛЦАЙСАН ХАР ХҮҮРЭЭ! БОСООЧ!"

Би "Дуугай байгаачээ" гэж хэлээд нөгөө тийшээ харж хэвтэв.

"Сарын тэмдгийн чинь цус ороор нэг----"

Би сандран шуурхай гэгч нь бондгосхийн бостол Чанёол над руу шоолсон аятай харж байв.

Би орноосоо босоод "Юун цус? Яасан? Хаана байна?" хэмээн тэвдэхэд Чанёол мөрийг минь цохиод "Өглөөний цайгаа уу" гэчхээд яваад өгөв.

Би "Муу сатан"

《 ГАЛТ ТОГОО 》

Намайг галт тогоонд орж ирэхэд Чанёол энэ гэрийн хүү шиг аав ээжийн хоёрын голд цайлж байв.

Би Габсулын хажууд очин суугаад "Талх аваад өг дөө" гэхэд Чанёол "Чи жоохон эмэгтэйлэг бай л даа. Айлын охидууд шиг хамгийн түрүүнд сэрчхээд цай унд бэлддэг байтал дүү нараа зарчхаад л---"

Би давсны сав аван далайгаад "Чамайг ганц л цохино шүү!" гэхэд савнаас бултан гараа урдаа авлаа.

Би "Эрийн шинжгүй сармагчин"

Чанёол "Духан дээрээ эвэртэй хирс юм байж"

Би "Юу гэнэ ээ?"

Чанёол "Духан дээр чинь мангар том батга гарчихаж" гэх нь тэр.

Би инээн "Хоёулаа сургууль дээр таарна аа"

《 СУРГУУЛЬ 》

Чанёол бид хоёрыг ам хуурайгүй хэрэлдэж байтал хүүхдүүд зарлалын самбар дээр овооролдоод эхлэх нь тэр. Бид хоёр ч сонирхон тэдэн дунд орлоо.

Би "Холдоочээ. Ганцхан хором хараад болоо шдээ."

"Яааая ҮС! Хэн бэ? Ална аа чамайг"

"Хөөе. Өнөө өглөөхөн арчиж гарсан цагаан кет дээр минь хэн гишгэчихэв?"

"Миний гар!"

Алаан болж байж самбарын өмнө тулж ирлээ.

"Өнөө оройн 19 цагт Jewel хотхоны Б14 дүгээр байранд home party болно. Та бүхэн ирээрэй"

Би "Сургуулийн том самбар дээр ийм зарлал тавьж л байдаг. Завсарлагаанаар багш нар хуулаад авчих нь даа"

"Хөөе тэр урд талын охин харсан бол гараач"

Би "Гарлаа даа гарлаа" хэмээчхээд тэр бужигнаанаас гарлаа.

Шал дэмий алалцлаа.

Чанёол "Чи явах юм уу?"

Би үсээ янзлангаа "Явахгүй ээ. Өнөө орой Габсултай хамт кино үзнэ гээд амалчихсан"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now