Бид бүгдийн болзоо

2.2K 186 45
                                    

-------Chapter 21-------

      Найз залуутай болсноороо комик, эсвэл драма, манга ер нь алин дээр нь байсан ч өөрчлөлт гардаг л даа. Жишээ нь бие биеэ илүү халамжлах, дураараа үнсэх гэх мэт. . .

   Гэвч Тэхёнд арай л их өөрчлөлт гараад байна аа-_-

  Сүүлийн гурав хоног хөхүүл хүүхэд шиг л Тэхён надаас салсангүй. Ийм нялуун байна гэж ярьсан юм уу?

Тэхён "Тахиа идэх үү? Найз залуу чинь хар карттай шүү дээ"

Би "Салж байгаад ярилцъя" хэмээхэд Тэхён урдуур минь тэвэрсэн гараа авлаа.

Хошуугаа унжуулан "Чи ёстой. . .комикийг насаараа уншиж байж мэдрэмж байхгүй юу?"

Би "Комик уншдаг болохоос биш үерхэж байсан гээ юү?"

Тэхён "Би ч гэсэн өмнө нь үерхэж байгаагүй шд" гэхэд миний нүд томрон түүн рүү гайхан харлаа.

"Байлаа юу?"

Тэхён "Албан ёсны үерхэл байгаагүй ээ"

Би итгэсэн юм шиг толгой дохин "За за. Би бол анхны охин л юм байна" хэмээн буцан комикоо аван уншихад Тэхён "Анхны охин гэж юу юм?"

Би "Надтай ингэж харьцсан анхны охин!!!!!! гэсэн өгүүлбэртэй тун ойролцоо зүйл"

Тэхён "Би тэгвэл чиний анхны залуу юу?"

Би "Амьдралдаа харсан хамгийн тэнэг анхны муу залуу-_-"

Тэхён баярлан инээд алдаад "Анхны л юм байна"

  Бид хэсэг чимээгүй суув. Би буцан комикоо унших бол Тэхён над руу харж байлаа.

Тэхён "Анхны болзоогоо хэзээ хийх үү?" хэмээн чимээгүй байж байснаа хэлэв.

"Заавал уу?"

Тэхён "Заавал"

《 Бүтэн сайн өдөр》

Чанёол "Хөх даашинз нь өөрөө хөх гэсэн үг орсон болохоор чиний хөх илүү тодрох юм л даа. Харин шар даашинз нь шар үхэр гэдэгт орсон болохоор чамайг үхэр шиг харагдуулна. Харин улаан даашинз яг л чи намайг алчихаад цагаан даашинзаа миний цусанд будсан юм шиг харагдах болно. Тэгэхээр чи шалдан очих хэрэгтэй"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now