Учраа олсон нь

1.9K 155 26
                                    

-------Chapter 24--------

"Тэхён? Тэхёнаа~Тэхён!"

       Гаёон араас нь аргаддаг баатар болоод очиход Тэхён жижигхэн муур шиг ангийнхаа буланд очоод суучихсан байсан юм. Яаж ч хичээсэн "Чамд бол мой" гэсэн шиг Гаёон руу хяламхийсэнгүй. Энэ үед Гаёоны тэр туршлага муршлага  зүгээр хогноос доогуур хэрэггүй байна дөө. Одоо бол цэвэр мэдрэмж

Гаёон гүнзгий амьсгаа аван энэ үгийг хэлэхдээ бэлдэн амны дасгал хийнэ.

Тэхёны мөрөн дээр нь гараа тавиад "Хайрт минь~Юу болсноо хэлээч" гэх нь тэр.

Тэхён хүртэл түүн рүү гайхан харахад Гаёон тургин "Ёоо хэл ам татлаа. Зүгээр яаснаа хэлчих л дээ. Би бас тэ. Эрэгтэй хүнийг аргадах гээд араас нь гүймээргүй л байна шдээ"

Тэхён дотроо "новш гэж. Хууртагдчихлаа" хэмээн бодоод "Тэр. . .тэр хэн юм?" хэмээн зориглон асуув.

Гаёон "Хэн?"

Тэхён "Тэр. . .сургуулийн гадаа уулзаад байсан ах"

Гаёон тайвшран тал үлдээсэн жигнэмэгээ халааснаасаа гаргаж ирэн идэнгээ "Ах шдээ. Нагац ах." хэмээн жигнэмэгээ бүтнээр ам руугаа чихэв.

Тэхён өнгөрсөн 12 цаг ямар тэнэг зүйлд шаналж, мангар мангар зүйл хийснээ бодон духаа алгадлаа. Одоо бодоод байхад нээрээ л хаягдсан охин шиг аашилж байсан байв.

Гаёон хаанаас ч юм гурвалжин будаа гаргаж ирэн идэнгээ "Өглөө бас тоогоогүй. Яасан юм?"

Тэхён буруу тийш харан суугаад "Би өчигдөр орой чамтай ярих гээд залгасан чинь тэр нагац ах чинь аваад "Гаёонд хайртай хүн" гэж мэгээд хүн шал дэмий зовоогоод. . ." гээд дуугай хураачхав.

Тэхёнд зүгээр л тэр хоёрын харилцаа эсрэгээрээ яваад байгаа юм шиг санагдана. Тэхён охин шиг үүрүүлээд л, уйлаад л, гомдоод л, эрхлээд л. Гаёон эрэгтэй хүүхэд шиг Тэхёныг үүрч гүйгээд л, аргадаад л.

Одоо харилцаандаа цоо шинэ зүйл хийх хэрэгтэй.

Тэхён цээжээ төвийлгөн "Өдөр болгон чамайг газар хүргүүлэхгүй гэрт чинь аваачна аа"

Гаёон бас л хаанаасаа гаргаад ирсэн юм сүү уун "Тэгдэг л биз дээ"

Тэхён "Айн"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now