Гэнэтийн зугаалга pt.3

1.9K 192 19
                                    

           -------Chapter 11-------

"Ахаа хүн алга болгочихлоо!!"

Цагдаа компьютер дээрээ юм шивэнгээ "Нэр, нас, хамгийн сүүлд хэнтэй уулзсан, юу өмссөн байсан, хэдэн цагийн үед алга болсон" хэмээн яг л өдөр болгон болдог хэрэг шиг дуржигнуулж гарав.

Тэхён "Пак Гаёон"

Чанёол "17 настай"

Тэхён "Хамгийн сүүлд зуслангийнхаа байшинд найзуудтайгаа байж байгаад----"

Чанёол "Оройн 20 цагийн үед ганцаараа дэлгүүр явсан"

Тэхён "Тэр үедээ----Жонгүг юу өмсөн байсан юм?"

Жонгүг сандран "Ш-шар цэцгэн хээтэй цамц, өвдгөөр татсан жинсэн шорт, орой сэрүү орчихсон байсан болохоор з-зузаан нэхмэл хүрэм өмссөн байсан. Г-гэхдээ одоо э-энд б-байна" хэмээн өнөөх машины дэргэдээс олсон цустай хүрмийг харуулав.

    Цагдаа компютерээ ширтэхээ болин илүү нухацтайгаар тэр хүрмийг аван шинжин харлаа.

Цагдаа "Ямар дэлгүүр луу явсан юм?"

Чанёол том нүдээ бүлтэлзүүлэн санах гэж хичээн "А-аан нөгөө. Тэр нөгөө. . .Нэрийг нь санахгүй байгаа ч Сөүлээс орж ирэх замын хамгийн эхэнд байсан дэлгүүр"

Цагдаа "Алга болсныг нь яаж мэдсэн?"

Юнги аажуу тайвнаар "Бид санаа зовоод араас нь яваад тэр дэлгүүр дээр очтол дэлгүүр хаагдсан байсан. Тэгтэл машины зогсоол дээр манай найзын унаж явсан машин байсан. Тэгээд очоод хартал дөрвөн цонх нь хагарчихсан, урд талын том цонх нь ч гэсэн хагарсан дээр нь цус байсан. Түүний дэргэдээс наад хүрмийг чинь олсон"  хэмээн бусдаасаа арай илүү эрүүл ухаантайгаар цагдаад дэс дараалалтайгаар хэлж өгөв.

  Цагдаа толгой дохин холбоогоор "17 настай Пак Гаёон гэдэг охин 20 цагийн үед Nora дэлгүүрийн ойролцоо алга болсон. Өмссөн хувцас шар цэцгэн хээтэй цамц, өвдгөөр татах жинсэн шорттой ба гэмтсэн байж болзошгүй. Унаж явсан машиных нь цонхнууд хагарсан. Яаралтай дэлгүүрийн машины талбайд очиж шинжилгээ хий!" хэмээн тушаал буулгаж байв.

     Зүгээр л доод тушаалтай цагдаа хүмүүст тушаал буулгах хэмжээнд байсанд Юнги л ганцхан гайхаж байв.

   Гэтэл бодсныг нь батлах мэт цагдаа гадуурх цэнхэр дүрэмтэй тайлан халааснаасаа үнэмлэх гаргаж ирээд "Прокурор И Мину гэдэг." хэмээн бөхийн мэндлээд "Цуврал алуурчин энэ мужид бүгэж байгаа гэсэн цуурхлаар тагнуулдах гэж ирээд 2 сар болсон боловч ямар ч сэжиг байхгүй байсан юм. Танай найз түүний гарт ч орсон байж мэднэ. Гэхдээ энэ нь ердөө 20%-ийн магадлалтай болохоор тайвширч болно оо" хэмээлээ.

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now