Гэнэтийн зугаалга pt.1

2.2K 204 17
                                    

               -------Chapter 9-------

"Чи. . .Сувагаар тоглож байгаа биз дээ"

       Намайг ийн хэлэхэд Тэхён доош харан хөлийг минь боож өгөнгөө доогтой инээд алдаад "Яаж мэддэг байна аа? Удган гэдгийг чинь мэдээд байсан юм" гэж хэлээд бослоо.

   Би түүн рүү шинжих мэт хараад "Чи ч аргагүй л охидоор тоглодог муу залуу юм даа. Нэгэнт тоглож байгаа юм чинь надаас зөвлөгөө авах хэрэггүй юм биш үү?" хэмээн аль болох хүйтнээр хэллээ.

       Гэнэт дургүй хүрчихлээ. Комик дээр ийм залуус байж болно. Гэхдээ бодит амьдрал дээр ийм хөгийн залуус байвал хэн ч дуртай байхгүй л болов уу.

Тэхён уруулынхаа үзүүрийг өргөн "Чамайг Суваг өмгөөлнө гэж бодсон юм сан"

Би "Үгүй ээ. Өөрийгөө өмгөөлөх чадваргүй нэгнийг л өмгөөлөх хэрэгтэй биз дээ. Тоглож байгаа юм чинь яагаад өөр охин руу явж болохгүй гэж?"

Тэхён долоовор хуруугаараа духаа маажин "Зүгээр л. . .Сува бусдаас илүү яршигтай байсан юм." хэмээгээд эрхий долоовор хуруу хоёроо ойртуулан "Жоохон л сонирхол татаад" гэв.

       Хэлээгүй юү. Амьдрал дээр тэд үнэхээр зэвүүн.

Би шуусан өмдөө доошлуулаад босоход Тэхён гэнэтхэн "Би чам шиг охидуудаар тоглодоггүй. Бүх зүйлийг мэддэг болохоор. Тийм болохоор надаас дөлөхгүй биз дээ"

Шүдээ зуун инээмсэглээд "Надаар тогловол би чиний үр удмыг тасалж чадах хүн шүү дээ. Тэглээ ч тоглоогүй тоглосон хоёрыг ялгаж чадахтайгаа байна" гэж хэлээд саравчнаас гарлаа.

       Хоолонд орохдоо л гадарласан. Тэрнээс ч өмнө таамаглаж байсан. Хэтэрхий болхи бас тэнэг царайлаад байсан болохоор гайхаж байсан ч муу хатсан талх чинь хоёр туулай зэрэг хөөгөөд байсныг жоохон сүүлд олж мэдсэн л дээ.
Өөрөө ч Суваг эргүүлээд далимдуулж надаас зөвлөгөө авах нэрээр давхар тоглох гэж байсан.

      Гэхдээ Тэхён минь дээ. Би чинь үсэг сураад л комик, мангаг уйлуулж эхэлсэн хүн. Бас дээрээс нь муу залуустай бишгүй л олон удаа таарч байсан. Шууд утгаараа шүү! Аав маань цагдаа учир жинхэнэ муу залуустай таарна.

     Муу залуус ч яахав. Үнэхээр аюултай ч гэсэн тоглогч нар шиг их шарх үлдээхгүй. Сэтгэлийн шарх гэсэн үг юм л даа.

《 ГЭР 》

Чанёол байсхийгээд л над руу хараад, юм хэлэх гэснээ болиод л.

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now