Шалгалтаа өгсний дараа. . .

1.6K 137 17
                                    

-------Chapter 29-------

Ангид ялаа дүнгэнэх байтугай хэн нэгний унгах чимээ ч гарсангүй. Учир нь энэ бол төгсөх шалгалт.

Хүн бүр доодох цаасаа анхааралтай харна. Гэхдээ зарим нь бингодож байгаа байх. Гэхдээ миний урд талын хүн эхний 10 минутад хийчхээд унтаад өгсөн. Тодруулбал Жимин. Харин Сува 30 минутад дуусгасан. Миний тооцооллоор.

Гэхдээ яг одоо хүний хэдэн минутад дуусгах биш өөрөө хэд дээр явж байгаа минь ЧУХАЛ!!!
Би арван задгай даалгаврын дөнгөж тав дээр нь л явж байна. Гэтэл цаг дуусахад арав хүрэхгүй минутын хугацаа байдаг.

《ИХ ЗАВСАРЛАГАА》

Яааамаар ч эрч хүчгүй болчихлоо. Дахиад гурван шалгалттай. Зүгээр зугтаагаад дараа жил дахиад сурах уу? Энэ жил хичээлээ их орхигдуулсан нь миний буруу л даа.

Нүдээ эргэлдүүлэн ширээгээ дэрлэн хэвтэж байтал хэн нэгэн миний ширээг тогшив. Дээш өндийхөд Жимин над руу инээмсэглэн харж байв.

Би "Яасан?"

Жимин "Шалгалт дуусаад гоймон идэх үү?" хэмээн догдолсон янзтай хэлэв. Гоймон тийм их амттай байсан юм байх даа.

Би "Асуугаад байх юм байхгүй. Угаасаа шалгалт дуусаад бүгдээрээ бут авна аа"

Жимин "Юуг бут авахын"

Би инээмсэглэн "Чамайг"

Гэхэд Жимин ойлгосон ч юм уу худлаа үнэн толгой дохисноо цүнхнээсээ түрвүүчээ гаргаж ирэн "Би өнөөдөр чамтай адил хоёрыг иднэ шүү. Мөнгөө бэлдээд ирсэн" гэв.

《БҮХ ТОЛГОЙ ӨВТГӨСӨН ШАЛГАЛТЫН ДАРАА》

Жонгүг "Бут авцгааяаа!"

Тэхён "Ууяаа!"

Юнги "Сөжү хөнтөреөө!"

Чанёол "Мах шаръя аа!"

Би "Идье ээ!"

Сува "Тэгье ээ!"

Бүгд Жиминийг хүлээх мэт харахад Жимин гараа өргөн "Гоймондоцгооёоо!" гэхэд бид пирхийтэл инээлдэн Жонгүг түүнийг хүзүүдсээр урд гаран алхлаа.

《ХООЛНЫ ГАЗАР》

Биднийг болзсон цагтаа ирэхэд Шиху эгч, Жин хоёр аль хэдийн ирчихсэн байв. Бид шуугиан дуулиан болсоор тойрон сууцгаав.

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now