Том эндүүрэл

3.2K 184 37
                                    

-------Special Chapter-------

        Зуны нэгэн сайхан үүл бүрхэг, наргүй, бороо шаагисан өдөр хөвөн хөнжилдөө шургаад жаргалын дээдийг эдэлж байтал. . .

"Сэр л дээ. Гуйж байна!"

Би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд "Гараа гар"

"Эээээээээээ~~~Эгч нь нээрээ чамайг л гэж ирлээ"

Би хөнжлөө шидэн босож суугаад "Би одоо та нарын бурхан уу? Энэ долоо хоногт Жин ирж баахан л зовлонгоо ярьж ярьж явсан. Тэрний дараа Сува ирж бас л янгуужин шиг юм ярьж байгаад явсан. Одоо та юу? Болих уу даа"

Шиху эгч "Үгүй ээ чи л намайг сонсох хэрэгтэй. Миний дүү чинь ямар хөөрхөн зөвлөгч билээ дээ"

Эгчийн пялдага зан нь хөгжчихсөн гар шүү.

Би "За яахав. Яасан яасан гэнэ ээ?"

Шиху эгч "Би ингээд тэ. Амьдралын төлөө тэмцээд хадны ирмэг дээр арай чамай тогтож зогсож байхад тэр ирмэг дээр нь баас байж таараад би тэр баасан дээр халтираад доошоо уначихаж байгаа байхгүй юү. Ерөнхийдөө тэр баас нь Жонгүг."

Би "Байз байз. Эгчээ би өөрийгөө уран зохиолын анги гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ наад уран дүрслэлийг чинь ойлгосонгүй ээ"

Шиху эгч "Үгүй яахав. Би ажил дээр гараад нэг жил боллоо. Гэрийнхээ санхүүг би л зохицуулж байгаа. Жонгүг өөрийгөө би л нэг айлын эрх танхил хүү гэсэн шиг мөнгийг зүгээр баруун солгойгүй цацаад л, би тэнд шөнө дунд болтол ажиллаад л. Энэ чинь шударга бус! Энэ талаар хэлэхэд "Би аав ээжийнхээ мөнгийг үрж байна" гээд урдаас солиороод муу хулгайч чинь"
  
    Жонгүгийг янз бүрээр хараах хүртлээ тэд муудалцсан бололтой. Угаасаа хар өглөөгүүр орж ирэхдээ улаан нүдтэй байсан л даа.

"Гаёон хайр нь хичээлдээ явлаа шүү. Өдөр уулзъя" хэмээн өрөөний гаднаас орилон гарах нь сонсогдов. Бид хамт амьдраад хоёр сар болж байна ^.^ Гэхдээ амар байгаагүй л дээ. Зарим нэг хамт амьдаръя гээд хувцас тоглоомоо чирээд ирсэн хоёр залуусаас эхлээд асуудалтай байсан. Энэ талаар жич яръя.

Шиху "Тээр. Тэхён ийм гоё. Сая чамд өглөөний цай бэлдчихсэн байна гээд бод доо"

Би шүдэнд орсон түүхий махаа гаргангаа "Тийм ч сайн тогооч биш л дээ" хэмээхэд Шиху "Наадах чинь үнэндээ жаргал шүү"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now