Уучлаарай

1.6K 148 37
                                    

-------Chapter 28-------

Би "Тэхёнаа би даараад байна"

Англи хэлний номоо хөмсөг зангидан харж байсан Тэхён нааш инээмсэглэн хараад "Өнөөдөр аавын туслахаар хүргүүлсэн болохоор шууд дүрэмт хувцастайгаа ирчихсээн. Гэдэс, нуруундаа цүнх үүрчих юм уу?"

Би "Айн?"

Тэхён "Дан дүрэмттэйгээ сууж байснаас түшигтэй айн. Үүрчих үүрчих" хэмээсээр өөрийнхөө цүнхийг урд үрүүлээд, миний цүнхийг ард үрүүлэн буцан суугаад "Гайгүй байгаа биз дээ"

Би "Тиймээ. Түшигтэй байна" хэмээгээд дэвтэр лүүгээ харлаа.

Төгсөх ойртох тусам төгсмөөргүй байх юм. Биднийг нийлүүлж байдаг газар шүү дээ. Төгсөөд өөр өөр их сургуульд орчих юм бол бараг холбоо тасарч магадгүй. Ялангуяа Жимин. Төгсөөд шууд буцаад Франц явж тэндээ сургуульд орно гэсэн.

Манай сургууль хэтэрхий нарийн байна. Хүүхдүүдийн хичээл тарахад шууд халаалт зогсоочихож байгаа байхгүй юү. Тэхён бид хоёр шиг сургууль дээр үлдэж байгаа хүүхдүүд яах юм?

Хичээл хийдэг хүүхэд шиг хэлчих вүү.

Хаалга онгойн Чанёол салганасан гараараа хоёр бэлэн гоймон барьсаар орж ирэн ширээн дээр минь шидэх холгүй тавиутаа чихээ чимхэв.

Чанёол "Халуун хүүр вэ?"

Тэхён "Хэнийг хасаад байгаа юм?" хэмээн хоёр гоймон руу харахад Чанёол гайхан урдаас нь хараад "Хэнийг ч хасаагүй"

Гэтэл дахиад Жимин гэж салганасан гарт хоёр гоймон барьсаар орж ирээд Тэхёны ширээн дээр тавин "Халуун халуун" хэмээн бумбагар гараа илнэ.

Чанёол "Хөөе хөөе. Жинхэнээсээ хэнийг хасаад байгаа юм?"

Жимин "4 гоймон. Дөрвүүлээ идэхгүй юм уу?"

Чанёол "Юу гэж байгаан? Хоёр нь Гаёоных, тэгээд бид гурав тус тусдаа нэг. Тэгээд нэг дутаад байгаа биз дээ"

Хэлээд дуусаагүй байж байтал Сува гартаа хоёрыг, Юнги хоёр гарынхаа хумсаараа нэгийг өргөсөөр орж ирэв.

Сува "Нэг нь гоймонгоо үлдээчихсэн----Хүүе нэг нь илүү юм бишүү?"

Би хоёр гоймонгоо урдаа аваачаад "За би хоёрыг иддэг юм аа. Ядаргаатайн" хэмээн гоймонгоо сорж эхлэлээ.

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now