Бөө эсвэл удган

2.5K 215 21
                                    

             -------Chapter 3-------

      Чанёол гэж ман царайлсан юм шартаж босч ирснээ хүнээс бэлэн гоймон нэхээд байх юм.

Би "Мөнгөө өгвөл гарлаа. Мөнгөө өгөхгүй бол унтлаа" гэхэд Чанёол шаналгаатай царайгаа гаргасаар шалан дээр салтайгаад уначихсан өмднийхөө халааснаас 20'000 вон гаргаж ирэн өгөв.

Чанёол "Хамгийн халуун ногоотойг нь шүү!"

Би дуртай нь аргагүй инээмсэглэн босоод зузаан өмдөө угалангаа "Нэмээд арван мянгыг өгчихвөл ээжийг зохицуулж чадна шүү"

Чанёол над руу муухай харан "Дуугүй хурдан гараачээ. Эгчийг би өөрөө дөнгөнө"

Би "Барах юм болов уу даа" хэмээн доогтой хэлэн өрөөнөөс гарлаа.

《 ДЭЛГҮҮР 》

"Чанёол, Чанёол~хурдан очиж тэр тэнэг царайных нь зургийг авах юм сан" хэмээн өөрөө өөртэйгөө ярьсаар кассан дээр очин бэлэн гоймон, дөрвөн сосисок, гурван зайрмаг тавилаа.

"Өө~Гаёон"

Би "Сува? Энд цагийн ажил хийдэг юм уу?"

Сува үсээ чихэндээ тохон даруухан инээмсэглээд "Тийм ээ. Багад минь аав ээж хоёр осолд ороод-----"

Би "Зогс!" намайг ингэж хэлэхэд Сува их л гайхсан харагдсан ч чимээгүй болов.

Би "Уучлаарай. Гэхдээ эхлээд энийг биччих үү? Манай ах тэнд яг амьдын тамд байгаа юм л даа" хэмээгээд гоймонгоо урагшлуулахад тэр бантсандаа ч юм уу? Хурдан бичээд, хурдан торлоод өгөв.

Сува "13'500 вон"

《 ГЭР 》

   Чанёол хүссэн зүйлээ авсан гэсэн шиг нүүр дүүрэн инээмсэглээд л гоймонгоо сорно.

Би шүлсээ залгин "Хөөе чи. Би чамд гоймон авчирж өгсөн шдээ. Ганц соруулчих сэтгэл байхгүй юм аа" хэмээгээд буруу харан хэвтэв.

Чанёол "Гэхдээ байна шүү дээ. Чи өчигдөр догь байсаан" гэх нь тэр.

Би гайхан арагш түүн рүү хараад "Чи санаад байгаа юм уу?"

Чанёол мөрөө хавчсаар "Би согтсон ч юмаа санадаг төрлийнх бололтой"

  FLASHBACK

"Алив. Чанёол тэгшхэн зогс" гэхэд үгнээс минь зөрөх аятай улам сулбийгаад байв.

  Мөрөн дээгүүрээ гарыг нь тавиулаад "Чамайг зүгээр эрүүлжүүлэхэд орхичихдог байж"

Чанёол гэнэтхэн л сэхэл авсан аятай толгойгоо дээш өргөөд малийтал инээн "Өө~миний дайсан. Чи ирээ юу?"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now